Таны биед элсэн чихэр ихдэж байгааг илтгэх шинж тэмдгүүд

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 10 ・ 3

Элсэн чихрийн агууламжтай юм бүхэн сайхан амтагддаг. Гэхдээ бид анзааралгүй амтанд дурлаж, хэтрүүлэн элсэн чихэр агуулсан чихэрлэг зүйлс идсэнээр эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг байна. Тэгвэл та бүхэндээ яг одооноос чихрийн хэрэглээгээ бууруулах ёстой гэх дохиог илгээж буй шинж тэмдгүүдийг хүргэхээр бэлтгээд байна. Хэрэв танд ч бас энэхүү шинж тэмдэг илэрсэн бол идэж ууж байгаа бүхэндээ анхаарлаа хандуулах цаг болжээ.

Булчин, үе мөчний өвдөлт

Хөдлөх бүрт үе мөчөөр хатгуулан өвдөж, сүүлдээ хөдлөхөөс ч эмээх болоод байна уу? Тэгвэл энэ нь таны хэтрүүлэн хэрэглэж буй элсэн чихэртэй холбоотой юм. Элсэн чихэр их хэрэглэх тусам илүү өндөр гликацийн эцсийн бүтээгдэхүүн гарч ирэх бөгөөд ингэснээр мөчлөгийг зөрчих зорилгоор илүү их үрэвсэлт элч илгээгддэг. Ийм биохимийн урвалын үр дүнд артрит, катаракт, зүрхний өвчин, ой санамж муу эсвэл үрчлээтсэн арьс бий болдог.

Амтат чихэр болон бусад чихэрлэг хоол хүнсэнд донтох

Элсэн чихэр нь маш хурдан боловсруулагддаг тул нэг цагийн өмнө амтат жигнэмэг идсэн байлаа ч, өлсөх мэдрэмж төрдөг. Үнэндээ элсэн чихэр нь донтуулдаг эмтэй адил допамин ялгаруулдаг гэдгээрээ алдартай. Нейротрансмиттер допаминыг систем дэх мэдрэлийн эсүүд ялгаруулдаг. Энэхүү химийн бодис нь бидний сэтгэл санааг сайхан байлгах үүрэг гүйцэтгэдэг байна.

Тархи нь элсэн чихрийг шагнал эсвэл амттан гэж үздэг бөгөөд элсэн чихэр их идэх тусам таны бие махбодид гэмтэл учруулдаг. Энэ бол донтолтын цикл. Дээрээс нь элсэн чихэр ихтэй хоол хүнс таныг цатгахгүй бөгөөд ямар ч ашигтай тэжээллэг бодис агуулдаггүй.

Сэтгэл санааны тогтворгүй байдал

Глюкоз нь таны биед эрчим хүчний хангамжийг хариуцдаг тул цусан дахь сахарын хэмжээг зохих түвшинд байлгах нь маш чухал юм. Чихэр идэхэд нойр булчирхай нь инсулиныг ялгаруулж эсүүдэд глюкозыг гаргаж өгч танд маш их энерги гаргаж өгдөг. Цикл дуусмагц бие чинь илүү элсэн чихэр хүсч байгаа тул энергийн уналтын түвшинг мэдэрнэ.

Эрч хүчнийхээ түвшинг жигд хадгалахын тулд чихэр, эрүүл бус зууш идэхээс зайлсхий. Үүний оронд уураг, эрүүл өөх тосыг сонгох хэрэгтэй. Эрүүл хоол хүнснээс биедээ жинхэнэ “энерги” аваарай.

Арьсны асуудал

Нэмэгдэл элсэн чихэр агуулсан хоол хүнс нь инсулины хэмжээг ихэсгэж, гликацийг эхлүүлэх буюу элсэн чихэрийг уургийн молекулуудтай холбож өгдөг. Глюкоз таны цусанд орж эхэлмэгц үрэвсэл, арьсны асуудлыг үүсгэж болох хэд хэдэн нарийн төвөгтэй физиологийн процессыг эхлүүлдэг. Энэхүү инсулины өсгөлт нь таны арьсанд тосны булчирхайн үйл ажиллагааг нэмэгдүүлж үрэвслийн процессыг идэвхжүүлдэг.

Жин нэмнэ

Элсэн чихэр хэтрүүлэн хэрэглэж байгаагийн томоохон нэг илрэл бол жин нэмэгдэх юм. Тиймээс хоолны дэглэмдээ анхаарал хандуулж, илүү эрүүл хоол хүнсийг сонгон хэрэглээрэй.

Шүдний цооролт

Мэдээж амттан чихэрний хэт их хэрэглээ нь амны хөндийд асуудал дагуулдаг. Шүдний цооролт, хорхой зэрэг бүх асуудал амттан, чихэртэй холбогдоно.

Ханиад томуу салахгүй

Элсэн чихэр их идэж уух нь дархлааны тогтолцоог муутгадаг. Таны бие махбодид ханиадтай тэмцэхэд шаардлагатай С витамин нь химийн бүтэцээрээ глюкозтой маш төстэй байдаг. Витамин С-г хайх, түүнтэй ажиллахын оронд таны дархлааны систем нь ханиадны бактерийн эсрэг тэг хүчтэй глюкозыг авдаг. Тиймээс өвчинтэй тэмцэхийн оронд таны дархлаа суларна.

Ийм нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд ханиад томуу гарах эрсдэлтэй үед чихэрлэг зүйлээ багасгаж, витамин С, Е витамин, бета-каротин, цайр зэрэг олон жимс, хүнсний ногоог идээрэй.

 

Эх сурвалж: www.uchral.com


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: