Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 01 сар 10
・ 16

Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль дөнгөж сая батлагдлаа. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Жавхлан Ямар ч байсан ахмадуудынхаа нуруунаас ачааг нь хөнгөлж өгч байгаа нь өргөн утгаараа бол зөв. Гэхдээ нэг талдаа Ерөнхийлөгчийн сонгуульд зориулж хийлээ гэдгээ би өчигдөр байр сууриа илэрхийлсэн. Сонгуулиас өмнө нэг жилийн ойн дээрээ хийсэн бол ёстой хүмүүс мартахгүй их баярлах байлаа. Дөрвөн жил ганц л удаа баярлуулья. Сонгууль дөхөөд ирэхээр палдагдаад ийм шийдвэрийг хийж байгаа нь харамсалтай. Биднийг дахиж сонгоод өгөөч ээ гээд гэнэтхэн сэрж байгааг нь би шүүмжилсэн. Өнгөрсөн гурван жилд нь ард түмэн энэ олон түмэнд удаа дараа хэлэхээр таг дуугүй байцгаадаг. Уг нь Монгол төр дөрвөн жилд нэг удаа гэдэг өвчнөөр өвчлүүлэхгүйн байхын тулд энэ чуулган чинь хуралдаж байгаа. Гэтэл дөрвөн жилд нэг удаа л хуралдаж ийм шийдвэр гаргасантай агаар нэг зүйл боллоо.
Ард түмэн минь дөрвөн жилд нэг удаа цаддаг болчихлоо. Яг сонгууль дөхөөд ирэхээр зөөлөн чихтэй болж, Ерөнхийлөгчийн сонгуультай тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр холбогдчихлоо. Ирэх жилийн тавдугаар сард нэг сая төгрөг өгнө гэдэг чинь хэнд ч ойлгомжтой байна. Би үргэлж л хэлдэг, чихгүй толгойнуудын оюу санаанд хэлсээр ирсэн. Өчигдөр хүртэл хатуухан хэлээд авсан байгаа. С.Жавхлангаас хамаараад энэ шийдвэрийг гаргадаг бол хэн хэндээ зориулж зөв шийдвэрийг гаргах байлаа. Тэгэхгүй иргэдийн дунд хэрүүл маргаан дэгдээж хаяад, ахмадуудаа баярлуулах гэсэн биш нийгэм даяар харлуулчихлаа, их талцууллаа. Хэрүүлийн бузар чинь буян тогтоогдоггүй гэдэг шүү. Дунд нь хэрүүлийн алим шидчихээд нуувчиндаа орчихсон хүмүүс олон байна. Нэг нэгнийхээ үгийг сонсож, зөв шийдвэрийг гаргадаг байх ёстой гэдэгт би бат зогсож байгаа.
Жилийн эцэст өргүй, өвчингүй угтаж авья гэдэг. Ахмадууд дөнгөж зээлээ хаачихаад байсан чинь ийм шийдвэр гаргачихлаа тэгээд надруу их ярилаа. Дөнгөж тэтгэвэрт гарч байтал хохирлоо. Ажлаа хийж байхдаа цалингийн зээлтэй явж байгаад тэтгэвэрт гарчихсан. Тэтгэврээсээ цалингийн зээлээ төлдөг гээд олон ахмадууд надтай холбогдсон юм" хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.