Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 01 сар 13
・ 13

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж буй тухай мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газар цахим хуудсандаа байршууллаа.
Түүнийг эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн жагсаалтанд оруулж, бие, нүүр царайны хэлбэр төрх, шалгагдаж байгаа хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэв.
АТГ-аас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Оюутолгойн гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Мөрдөн шалгалтын явцад яллагдагч Ч.Сайханбилэг нь эх орноосоо оргон зайлсан тул түүнийг цагдаагийн байгууллагаас албан ёсоор эрэн сурвалжлах ажлыг эхлүүлээд байгаа юм. Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн талаар үнэн, зөв мэдээлэл өгсөн иргэнийг хууль, хяналтын байгууллагаас хоёр сая төгрөгөөр шагнахаар болжээ. Өөрөөр хэлбэл, яллагдагч Ч.Сайханбилэгийн талаарх мэдээллийг хоёр сая төгрөгөөр үнэлэн худалдаж авахаар болсон гэсэн үг юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.