Прокурорын газар: "Бид бусдын нөлөөнд автаж, хүнийг хорьдоггүй" гэв

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 16 ・ 3
МЭДЭГДЭЛ
 
Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал сүлжээгээр  “Прокурорын байгууллага, прокурорыг бусдын нөлөөнд автаж хүнийг хорьдог” гэсэн утга агуулга бүхий илтэд ор үндэслэлгүй худал мэдээллийг зохион байгуулалттайгаар иргэд, олон нийтэд тарааж буйг Нийслэлийн прокурорын газраас анхааралтай ажиглаж байна.
Прокурорын байгууллага нь аливаа үйл ажиллагааг явуулахдаа хэн нэгний нөлөөнд автахгүй, хараат бусаар, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болно.
Цаашид дээрх мэдээллийг дахин давтан гаргасан тохиолдолд хуульд заасан зохих арга хэмжээ авах болохыг мэдэгдье.    
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: