Н.Номтойбаярыг хамгаалж "авч үлдэх" шаардлаггүй гэж МАН-ынхан үзжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 17 ・ 5

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөхгүй гэдгээ МАН-ын удирдлагуудад албан бус байдлаар илэрхийлсэн тухай бид мэдээлж байсан билээ.

Үнэхээр ч Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн удирдлагуудтай бүлэглэн 8 иргэн 21 хуулийн этгээдэд давуу байдал олгосон гэх үндэслэлээр АТГ-т шалгагдаж, яллагдагчаар, Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгт худал мэдүүлэг өгсөн хэргээр шалгагдаж, мөн л яллагдагчаар татагдаад буй түүнд улс төрийн карьер бодох нь бүү хэл давын өмнө эрүүгийн гэмт хэргээр ял хүлээхгүй байх нь л чухал болоод буй нь нууц биш.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайхан өчигдөр /2020 оны 01 сарын 16/  үдээс хойш  УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүлсэн юм. Энэ дагуу өнөөдрөөс эхлэн УИХ-ын бүтцийн байгууллага уг хүсэлтийг хэлэлцэж эхлэнэ.

Эхлээд УИХ-ын халдашгүй байдлын дэд хороо хуралдсанаар процедур эхлэх ба нийт 48 цагийн дотор уг асуудлыг бүрэн шийдвэрлэх хуулийн заалттай аж.

Эх сурвалжуудын өгүүлж буйгаар МАН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэлгүй хамгаалж, "авч үлдэх" шаардлаггүй гэж үндсэндээ санал нэгдсэн байна.

Өмнө нь УИХ-ын гишүүн Д.Мурат, Т.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Б.Батзориг нарын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхий Прокурор гаргасан ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үед МАН-ынхан "авч үлдэж" байсан юм.

 

Б.Батхүү

Сонин.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 01 сар 18/

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 17/

    Хариулах
  • зочин / 2020 01 сар 17/

    Хүрэлсүх гарч ирснээс хойш эрх чөлөөний салхи сэвэлзэж эхэллээ учир нь эрх чөлөөгүй мэт олигархиудад дээрэлоүүлж дарамтанд орж зодуулж хэлмэгдэж байсан ард олны нуруу тэнийж гэмгүй хүн нь биш гэмтэй хүмүүс нь хуулийн хариуцлага хүлээдэг урин цаг айсуй Хууль хүн болгонд тэгш үйлчилдэг улс орон л өндө

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 17/

    харваас МАН Дараханы замаас овоо мөнгө босгож дээ. Гишүүнээ, хөгшчүүдийг, банкуудыг хульхидаад л

    Хариулах
  • Irgen / 2020 01 сар 17/

    Zuv dyydee.neg ch gesen huuli zavhruulagchdiig shiitgej surgamj boloh heregtei

    Хариулах