Хөдөө аж ахуйн биржийг Хятад компанид өгөх нь сайдын шунал уу, эсвэл…

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 01 сар 21 ・ 10
УИХ-д он удаан жил суусан Ч.Улаан гишүүн ХХААХҮ-ийн сайд болоод нэг жил өнгөрчээ. Энэ хооронд эхнэрийнхээ  байгуулсан БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компаниар дамжуулан амьд малын экспорт хийж, Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулах үйл ажиллагаа явуулах гэж байна гэж  баахан шуугиулсан.  Баримт, мэдээллүүд ч ар араасаа хөвөрсөн.  Харин сайд  өөрөө тайлбар хийгээгүй. Гэтэл саяхнаас  Хөдөө аж ахуйн биржийг эхнэрийнхээ компанийн хууль бус үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах Хятадын хөрөнгө оруулалттай хамтарсан компани болгохоор санаархаж байгаа гэх мэдээлэл гарч байгаа юм.
 
 
 
Баримт түшихэд та бидний Монголыг хөгжүүлэх, эдийн засгийг сайжруулах нэг том боломж хэмээн харж байгаа Хөдөө аж ахуйн бирж рүү  маань улстөрчдийн шунал аль эрт орчихжээ. Тэр нь дээр хөндсөн БНХАУ-ын төрийн өмчит компанитай хамтарсан компани байгуулах асуудал. Үүнээс үүдэн Хөдөө аж ахуйн бирж, түүний захирал “Гаалийн” хэмээх Х.Баатартай холбоотой гомдол, шүүмжлэл өнгөрсөн намраас гарч хэл ам таталж эхэлжээ.
 
 
 
Иймд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас ажлын хэсэг гарган шалгаж, улмаар   689 тоот тогтоолыг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд Хөдөө аж ахуйн биржийн захирал Х.Баатарт хүргүүлжээ. Түүнд ТУЗ-ийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээний дагуу хариуцлага тооцох, хугацаанаас нь өмнө чөлөөлөхийг үүрэг болгожээ.
 
Түүгээр зогсохгүй ТУЗ-ийг хуралдуулахыг удаа дараа шаардсан ч ус балгасан мэт байгаа аж. Тиймээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар арванхоёрдугаар сарын сүүлчээр хоёр дахь албан бичгийг Хөдөө аж ахуйн биржийн ТУЗ-ийн дарга Г.Сайханбаярт хүргүүлжээ. Үүнд ТУЗ-ийг хуралдуулж, хэрэгжилтийг хангах, ирцийн мэдээ, гаргасан шийдвэрийг ажлын таван өдөрт багтаан ирүүлэхийг үүрэг болгожээ. Гэтэл өнөөдрийг хүртэл ТУЗ нь хуралдаж чадаагүй аж.
Асуудлыг дарж, дарагдуулсны учрыг ухвал Ч.Улаан сайд нь Засгийн хуралдаанд Хөдөө аж ахуйн биржийг БНХАУ-ын Жунху Жунда” хэмээх компанитай нийлүүлэн хамтарсан компани байгуулах, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг борлуулах онцгой эрхийг тус компанид олгох, бараа, түүхий эдийн экспортыг тус компаниар гүйцэтгүүлэх давуу эрхийг олгохоор зүтгүүлж яваа сураг дуулдав. Үүний тулд өөрийн гарын хүн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шалгалтаар тогтоогдон албан тушаалаас нь чөлөөлөх асуудал яригдаж буй Х.Баатарыг авч үлдэхээр улайрч яваа гэнэ. Энэ санаагаа гүйцэлдүүлэхээр  Хөдөө аж ахуйн биржийг  Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас салган өөрийн яамны мэдэлд 100 хувь шилжүүлж ТУЗ-ийн  бүх гишүүнийг шинээр томилуулахаар зэхэж байгаа гэх мэдээлэл ч бас гарч буй юм. Энэ талаар  өөрөөс нь тодруулахаар очиход эрхэм сайд  яамныхантайгаа ХБНГУ-ыг зорьсон сурагтай. Хөдөө аж ахуйн биржийг  Хятад компанид өгөх нь  Ч.Улаан сайдын  шунал  уу, эсвэл…гэсэн асуултад тэрээр өөрөө хариулах биз ээ.
 
 
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bat / 2020 01 сар 22/

    Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 22/

    Улаан сайд моэголын ХАА-н салбарыг хятадад өгөх бодлого баримталж байгаа нь энэ хүн албан тушаалаа ашиглан шуналаа хянаж чадахгүй болсон байна хэзээ нэгэн цагт монголын ард түмэн үр хойч зе маань өр нэхэх байх тэр үед энэ хүний үр хүүхдүүд нь үлдсэн байх болэо Үр хүүхдүүддээ өр үлдээнэ гэдэг соёлт х

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 21/

    Энэ нөхөр оролдохгүй юмаараа оролдоод байгаа юм бишүү. Огцрох болзолоо хангачихжээ

    Хариулах
  • Zochin / 2020 01 сар 21/

    Ene heg uvgon bvr soliorchee yu yariad baigaan be

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 21/

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 21/

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 21/

    Энэ хүн монголд их гай тарьж байна битгий л сонгож үзээрэй дээ Сүхбаатарчуудаа

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 21/

    Энэ нөхрийн үүр элдэвийн нөхдүүдээр дүүрсэн. Бас Эрдэнэсайхан гэж нэг нөхөр бий. Бас л "өндөг" шиг.

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 21/

    Энэ нөхрийн үүр элдэвийн нөхдүүдээр дүүрсэн. Бас Эрдэнэсайхан гэж нэг нөхөр бий. Бас л "өндөг" шиг.

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 21/

    Улаан сайд минь шуналаасаа болж олны хэл амны бай байнга болж явах юм.Аливаад хязгаар гэж байдаг Одоо болоо юм бишүү.ҮхэхдээОлон өрөө байшинд шарилаа чандарлуулах биш хэрэггүй дээ

    Хариулах