С.Чинзориг: Тэтгэврийн зээлийг тэглэх ажлыг Цагаан сарын өмнө дуусгана

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 22 ・ 4

Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэврийг 8.8 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Ирэх хоёрдугаар сарын нэгнээс тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн хэмжээгээр олгоно. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч байгаа иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлсэнтэй холбоотой 150 тэрбум төгрөгийг энэ жил улсын төсөвт тусгасан. НДС-гаас 422 мянган ахмадуууд тэтгэвэр авч байгаа. Ирэх сараас бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг, 500 мянган төгрөг хүртэлх тэтгэвэртэй иргэдийн тэтгэврийг 35 мянган төгрөгөөр, 500 мянган төгрөгөөс дээш тэтгэвэр авч байгаа иргэдийнх 25 мянган төгрөгөөр нэмэгдэж байна. Ингэснээр тэтгэврийн дундаж хэмжээ 413 мянган төгрөг болж байна. Ирэх сарын нэгнээс тэтгэврийн нэмэгдлээ авна. Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд улсын төсөвт 18 тэрбум төгрөг тусгасан. Энэ хэмжээндээ багтааж халамжийн тэтгэврийн хэмжээг 188 мянга төгрөг болголоо" гэлээ.

Халамжийн тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хагас болон бүтэн өнчин хүүхэд зэрэг 60 гаруй мянган иргэн авдаг. 16 хүртэлх насны, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 11 мянган хүүхэд сар бүр нийгмийн халамжийн тэтгэвэртэй тэнцүү хэмжээгээр тусламж авч байгаа аж.

Байнгын асаргаа шаардлагатай иргэн /ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд/ асарч байгаа болон хүнд нөхцөлд байгаа хүүхэд, ганц бие, харж хандах хүнгүй ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа 63 мянга гаруй иргэн сар бүр 76 мянган төгрөгийн тэтгэмж авдаг юм. Эдгээрээс байнгын асаргаа шаардлагатай, хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд асарч байгаа эхчүүдийн тэтгэмжийг 2019 оны 07 дугаар сарын 01-нээс 114 мянган төгрөг болгон нэмээд байсан билээ. Тогтоолыг 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: