Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 01 сар 23
・ 13

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхоролыг яллагдагчаар татсан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ.
Түүнийг Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайдаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний буюу 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа бололтой.
Тодруулбал, Тэрбээр Хилийн цэргийн 0151 дүгээр анги руу татсан “Гранд повер” компанийн хийж гүйцэтгэсэн 1.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 3050 метр шугамыг ашиглахгүйгээр цэргийн ангийг төвлөрсөн дулаанд холбожээ. Ингэхдээ улсын мөнгийг үр ашиггүй зардал гаргасан хэмээн үзсэн аж.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.