Энгийн маскыг хэрхэн зөв зүүх вэ

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 27 ・ 2

 

Энгийн нэг удаагийн буюу “мэс заслын” маск гэж юу вэ? Хэрхэн хэрэглэх вэ?

Мэс заслын маск хэмээн нэрлэгдэх цэнхэр гадна тал, цагаан дотор тал бүхий энгийн цаасан маск дэлхий даяар болон манай улсад элбэг зарагддаг. Энэхүү маск нькоронавирусын энэ удаагийн дэгдэлтийн халдвараас уг маскны хамгаалах чадварын талаар дэлхий даяар эрүүл мэндийн мэрэгжилтнүүдийн санал зөрүүтэй байгаа авч уг маскыг зөв зүүсэн тохиолдолд вирусын халдвараас бүрэн сэргийлэхгүй ч нилээд хэмжээгээр хязгаарлаж, гаднаас халдвар авах эрсдэлийг бууруулж чадна хэмээн үзэж ихэнхи мэрэгжилтэнүүд байгаа юм.

Мэс заслын маск нь вирус агуулсан амьсгалын хэт бичил дуслуудыг чөлөөтэй нэвтрүүлэх боломжтой авч хүмүүсийн амнаас ялгарч нүүрний түвшинд эргэлдэх дотроо халдварлуулагч бичил биетэн бүхий нүдэнд үл үзэгдэм харьцангуй том дуслуудыг шүүх чадвартай байдаг юм. Нэн ялангуяа өвчтэй хүнээс халдварыг гадагш гаргахгүй ам орчинд нь шүүн барих байх чадвар өндөр бөгөөд иймийн учир мэс засал хийж буй эмчийн амьсгалын бохирдолыг өвчтөний бие рүү оруулахгүй шүүх үүрэгтэй уг маскыг “мэс заслын” маск хэмээн ерөнхийд нь нэрлэдэг.

Дээр дурьдсанчлан уг маск нь вирусын халдвар бүхий амьсгалын бичил дусланцаруудаар амьсгалан халдвар авах магадлалыг тодорхой хэмжээгээр хязгаарлах авч вирус агуулсан бичил дусланцарууд нь маскны хажуугаар аманд нэвтрэх буюу нүдээр биед орох боломж бага боловч заавал байдаг.

Уг маскны үр дүнг нэмэгдүүлэхэд түүнийг зөв хэрэглэх явдал нэн чухал бөгөөд маскыг зүүхдээ маскны ШИНГЭЭГЧ ЦАГААН ТАЛЫГ нүүр рүүгээ харуулж ШҮҮГЧ ЦЭНХЭР (мөн НОГООН, ШАР гэх мэт өнгөтэй бас байдаг) талыг гадагш харуулан өөрийн ам эрүү, хамрыг бүрэн халхлуулан зүүх ба зүүснийхээ дараа хамрын хатуулгыг хамрын хэвний дагуу дарж агаар орохооргүй зайгүй болгон тохируулна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: