Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүллээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 30 ・ 5

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцэн шийдвэрлэлээ. Ерөнхий прокуророос нууцын зэрэглэлтэй оруулж ирсэн уг асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн байна.

Тодруулбал, 30 гишүүн түүнийг гишүүнээс түдгэлзүүлэх санал өгсөн бол 28 нь авч үлдэх санал өгчээ. 

Өмнө нь Байнгын хороод түүнийг “авч үлдэх” шийдвэр гаргасан бол нам нь өчигдөр түүнийг гарсанд тооцох болсноо зарласан.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: