Улс төрд өөрийн "хөтөлж оруулсан" У.Хүрэлсүхийнхээ үед Н.Багабанди ажилгүй болох нь

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 01 сар 31 ・ 12

Монгол Улсын Засгийн Газрын  2020 оны 1-р сарын 29-нд болсон хуралдаанаар "Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монгол Улсыг төлөөлдөг гишүүдэд тодорхой шаардлага тавихаар болсон билээ.

Энэ тухай ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнэ: “Оюутолгойн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах УИХ-ын тогтоол гарсан. Бидний дүгнэж буйгаар  “Оюутолгой” дахь манай ТУЗ-ийг бусад ижил төстэй компанийн ТУЗ-тэй харьцуулахад мэргэжлийн ур чадвар хангалттай биш байгаа нь нууц биш. Улс орны эрх ашигтай холбоотой амин чухал асуудал учир энэ тухайд хэн нэгнийг хаацайлж болохгүй. Тиймээс шалгуурыг нь адилхан болгож байгаа нь энэ. Иймээс ч гүний уурхайд ажиллаж байсан мэргэжилтэй, мега төсөл удирдаж байсан, бусад асуудлаар ч  тодорхой нөлөө үзүүлж чадах хүн Монгол Улсыг төлөөлнө. Мөн санхүү, татварын маргаантай холбоотой асуудал байгаа учир олон улсын түвшинд ажиллах чадвартай банк санхүүгийн мэргэжлийн хүн байх нь чухал. Түүнчлэн олон улсын мэргэжлийн эрх зүйч байх хэрэгтэй. Ингэж байж  л ТУЗ-ийн гишүүн маань Монголын талын үүргийг бидний хүсч буй түвшинд гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм. Тиймээс Засгийн Газрын хуралдаанаар шалгуур үзүүлэлтийг оруулж баталлаа. Одоо уг шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж, ТУЗ-ийн гишүүнийг нэг жилийн хугацаатай томилж, ажлыг нь жил бүр дүгнэж явахаар шийдвэрлэлээ” хэмээсэн юм. 

 

Мөн "Оюутолгой" компанийн ТУЗ-д ажиллахын тулд ТОЕFL-ийн хэмжээний англи хэлтэй байх шаардлагыг цаашид мөрдөх аж.

Иймээс ч “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүдээр одоо ажиллаж буй эрхэмүүдээс шалгалт авах юм байна.

Энэ тохиолдолд "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй Н.Багабанди дээрх шинэ шалгуурт тэнцэлгүй чөлөөлөгдөх нь тодорхой болж буй гэнэ.

 

 

 

 "Оюу Толгой" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди нь  2010 - 2013 онд Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сард Оюу толгой ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдсон билээ.

 

Сонирхолтой нь тэрээр Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг улс төрд анх "хөтөлж оруулсан" хүн нь юм.

Тодруулбал Н.Багабанди нь 1990 онд  МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч байсан, уран илтгэх авьяастай, зоримог залуу У.Хүрэлсүхийг МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтнаар авч, ажил амьдралын төдийгүй улс төрийн замыг нь эхлүүлж байжээ.

Гэвч улс төрд өөрийн "хөтөлж оруулсан" У.Хүрэлсүхийнхээ үед л тэрээр  "Оюу Толгой" ХХК-ий ТУЗ-ийн гишүүн гэх цалин хангамж өндөртэй албанаасаа чөлөөлөгдөж, ажилгүй болох учиртай байсан бололтой.

 

Э.Мягмар

sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Нутагнэгт / 2020 02 сар 01/

    Kkk

    Хариулах
  • bat / 2020 02 сар 01/

    Одоо олны танил эрхмүүдэд итгэл бүү өг шинэ хүн өөр нам сонгоцгоое шинэ хүмүүсийг хуучин төр нь хянана хөдөлгөхгүй энгээд төр хяналтанд орж ард түмэн хожноо

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 01/

    ireeduid Oort ni hereg boloh 1 luivarching tejeelee gesen chini shudraga mongoloo ,ard tumnee gesen aaviin huu baij uu

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 01/

    zass bitgii gomo um yriad bai zailuul

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 31/

    ЭНЭ ЯРАВГАР АЖИЛГҮЙ БОЛЛОО ГЭЭД САРДАА ДОР ХАЯЖ 5 000 000 ТӨГРӨГ АВСААР ХОРВООГ ДУУСГАНА. ЭНЭ УЛСАД ЮУ Ч ХИЙГЭЭГҮЙ, ОЮУ-ТОЛГОЙГ ГАДНЫХАНД ӨГӨХӨД ГАР БИЕ ОРОЛЦСОН БУУНЫ НОХОЙ

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 31/

    БИТГИЙ ЯС ХАЯАД БАЙ. ОДОО ЭНЭ ХҮН БОЛНО. АЧ САНАЖ БАЙНА ГЭЭД МУ-ЫГ ХОРИРООХ ЁСГҮЙ. ШУДАРГА ШИЙДВЭР БНА.

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 31/

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 31/

    titem ugiin dor halhavchilan mongol ornoo hedhen haltar zoosoor gadniihand hudaldsan archaagui hog.surgaj uls tord beldsen naiz nohod,shavi nar ni yg oor shig ni hog shaaruud,otgonbileg 20 zuunii luivarchin,Baldorj ohin shigee huntei VIAGRA hereglej bgaad chadarsan,C Bayr mongolchuud bugd medne inge

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 31/

    Bie bienee chirsnee yarih yum b.hgyiee.turiin alband ene baidliig yaraltai zasah heregtei.bagabandiig zailuulj ulsaa hudaldaj bug bolj baisanii h ne tuluu shiitgeh heregtei

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 31/

    Хариулах
  • Насан / 2020 01 сар 31/

    Одоо болно д
    Цадаж ханахгуй хегийн баагий минь

    Хариулах
  • зочин / 2020 01 сар 31/

    Мягмар гуай улс төрийн хэрүүл өдөөж хүмүүсийн хооронд яс хаяж байх нь сэтгүүлчийн ёс зүй мөн үү.

    Хариулах