Клиникийн профессор цол 500 мянган төгрөг

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2020 02 сар 04 ・ 3

Клиникийн профессор  хэмээх хүндтэй цолыг  өвлийн өвгөний бэлгэнд бус, гуйж бус гуядаж авдаг тухай нэгэн эрхэм эмч анд маань өгүүллээ. Тэрбээр “Би эрүүл мэндийн салбарт, тэр дундаа мэс заслын тасагт 26 дахь жилдээ ажиллаж байна.  Хэрэвзээ надад ийм цол олгох шийдвэрийг гаргах аваас “Миний нас  ч, ажилласан жил ч болоогүй байна” гэж хэлнэ хэмээсэн.  Гэтэл АШУҮС энэхүү хүндтэй цолыг шинэ жилээр өвлийн өвгөний бэлгэ дотор “дайж” .  Бас хөдөө, орон нутагт ажилладаг эмч нарт 200 мянга, Улаанбаатар хотынхонд  500 мянган төгрөгөөр “худалдаалж” байгаа сурагтай.  Эл мэдээг сонссон хэн бүхэн итгэхгүй байж мэднэ. Өмнө нь клиникийн профессор цолыг хэн ч худалдаж авч байгаагүй юм чинь.   Олны хэлэх нь,  эрүүл мэндийн салбарт насан өндөр болтлоо зүтгэсэн нэр хүнд бүхий эрхмүүдэд олгодог цол аж.  Ингэхдээ “Эрдмийн зөвлөл”-ийн гишүүдийн санал 75-аас дээш  тохиолдолд цол олгох тухай шийдвэрийг гаргадаг байна.   Анагаах ухааны салбарт  үр бүтээлтэй олон жил  ажиллаж буй олон арван эрдэмтэн докторууд бий.  Магадгүй тэднийг үнэлэх үнэлэмж нь гавьяатаас илүүтэй клиникийн профессор  цолыг хүртэх явдал байж ч мэднэ.  Гэтэл салбартаа танигдаагүй  шахам нөхдүүд хашиж буй албан тушаалаараа түрүү барьж  энэ цолыг хүртээд байна гэх гомдол бүхий явган  АШУҮИС-ийн эрдэмтэн докторуудын дунд гарах болжээ.  Эцэст нь тэмдэглэхэд,  АШУҮИС-д хариуцлагатай алба хашихад нь эрдмийн зэрэг цол шаардлагатай юм бол албан тушаалаараа хүртдэг цол бий болгочихоод түүнийгээ зах зээлд гаргавал яасан юм бэ.  Дэлхий дахинд нэр хүндтэй  клиникийн профессор  цол  өвлийн өвгөний бэлгэнд  “дайгдаж” хэн хэнд очсоныг  бид удахгүй  хүргэх болно.  Мөн  мөнгөөр худалдаж авсан эмч нарын нэрсийг ч ил гаргана.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: