56 гишүүн, 13 сайд ХОМ-ээ гаргаагүй байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 06 ・ 1

С.САРУУЛ

Удирдах албан тушаалтнууд жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргах үүрэгтэй. Хуулийн хугацаа дуусахад 10 хоног үлдээд байна. Тэгвэл Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй төрийн өндөр болон бусад 290 гаруй албан тушаалтан мэдүүлгээ шинэчлэн гаргахаас одоогоор 95 албан тушаалтан мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн бөгөөд явц байдал 32.7 хувьтай байна. Мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн албан тушаалтнуудаас УИХ-ын гишүүн 19, Засгийн газрын гишүүн гурав, Төрийн нарийн бичгийн дарга найм, агентлагийн дарга 19, Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайд, консул 20, бусад 26 байна. Өөрөөр хэлбэл, 56 гишүүн, 13 сайд хөрөнгөө мэдүүлээгүйгээс харвал өндөр албан тушаалтнууд ХОМ-ээ гаргахад хойрго хандаж байна.

Мөн 34364  мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ www.meduuleg.iaac.mn цахим хуудсаар шинэчлэн мэдүүлсэн бөгөөд улсын хэмжээнд явц байдал 82.1 хувьтай байна. Төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудаас Харилцаа, холбоо мэдээллийн технологийн газар, Батлан хамгаалах яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Увс, Завхан, Хэнтий аймгийн ЗДТГ мэдүүлгээ 100 хувь авч дуусчээ. Харин ХОМ гаргах явц байдал доогуур үзүүлэлттэй байгаа нь Шүүхийн ерөнхий зөвлөл, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг байгууллагууд 50-60 хувьтай байна.

Эх сурвалж:www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: