Цагаан сарыг албан ёсоор цуцлах саналыг гаргалаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 08 ・ 21

 

Эрүүл мэндийн  сайд Д.Сарангэрэл дөнгөж сая Цагаан сарыг албан ёсоор цуцлах саналыг  иргэний хувиар гаргаж буйгаа өөрийн албан ёсны сошиал хаягаар мэдэгджээ. 

Тэрээр "Өнөөдөр өглөө 8.30 минутанд Гадаад яам дараах мэдээллийг өгч байна. Биднийг унтаад босоод ирэхэд урд хөршид маань Корона вирусын халдвартай хүний тоо 3387, нас барсан хүний тоо 86-гаар нэмэгджээ. Харин ХӨСҮТөвд тусгаарлан сэжиглэсэн 6 хүний хариу сөрөг гарч коронагийн халдвар аваагүй нь тогтоогдлоо. Гэхдээ бид огт тайвширч болохгүй. Учир нь урд хөрштэй хиллэдэг улс орнуудын дийлэнхэд шинэ вирусын халдвар бүртгэгдсэн. Хятад улс вирусын халдварыг хазаарлах гэж бүх талаар хүчин зүтгэж байна. Тиймээс эдгэсэн хүний тоо хоног хоногоор нэмэгдэж буй мэдээ байна. Энэ бас л тайвшрах үндэслэл болохгүй. Хятадын цагаан сарын баяр таарч өргөн золгуут болсон нь бүх мужид нь халдвар тарахад нөлөөлсөн. Шинэ вирусын халдварлах "чадвар" маш өндөр, гэр бүл рүү орж ирсэн тухай судлаачид хэлж байна. Сар шинийн баяр бууз, баншаа хийхээс эхлээд бөөндөө байх олон нөхцлийг бүрдүүлдгийг бид хэлүүлэлтгүй мэднэ. Тэгвэл дэлхий тэр чигтээ бөөгнөрөл, шилжилт хөдөлгөөнийг хориглож хязгаарлаж байна. Олон улсын хурал, цуглааны тов хойшлогдож, урилгууд ч цуцлагдаж байна. Монголчууд бид айж тэвдэлгүй нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, шаардлагатай шийдвэрүүдийг шуурхай гаргаж хамтын хүчээр аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж эрсдэлийг бууруулж чадна. Миний санал сар шинийн баярыг энэ удаа албан ёсоор цуцалж хайртай хүмүүсээ тэр дундаа хөгшчүүлээ улмаар нийт МОНГОЛ ахан дүүсээ аюулт өвчнөөс хамгаалах. Иргэн Д.Сарангэрэл" гэжээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

21 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 02 сар 11/

    Erenkhiilch. Yagaad duugui bgd. Bna.

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 11/

    Маш зөв санал дэмжиж байна албан ёсны болчихвол манай улсад 1 жилийн цагаан сарыг өнгөрөөлөө гээд маш их хэмнэлт дээр нь энэ өвчинөөс урьчилан сэргийлж чадна

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 10/

    Сарангэрэл сайдад талархаж бна маш зөв санал оруулсан шүү бас их мундаг бна мэргэжлийн биш ч маш зөв менежмэнттэй сайд гэдгээ харууллаа айж блаа одоо гайгүй бх харин маск зүүгээгүй хүнийг торгоорой

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 10/

    ЗӨВ, ЗӨВ

    Хариулах
  • Ahmad / 2020 02 сар 10/

    Tsutslah sanaliig demjij baina

    Хариулах
  • Suhkee / 2020 02 сар 10/

    Ene tor zasag oncgoi baidal yagaad cimeegui bgd bna saidiin sanal zov shuu. Dee. Manai. Eronhkii. Baigaa iu.

    1
    Хариулах
  • zuchin / 2020 02 сар 09/

    Mash zuv


    Zuv zuv

    1
    Хариулах
  • иргэн / 2020 02 сар 08/

    Маш зөв шийдвэр.Дэмиж байна.

    2
    Хариулах
  • иргэн / 2020 02 сар 08/

    энэ зөв ухаалаг шийдэл шүү. нэг л ороод ирвэл маш эрсдэлтэй. гэхдээ монголын салхи баруун хойноосоо гэдэг дээ . аюул холуур өнгөрөөсэй "ум базар бааний хум пад"

    2
    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 08/

    Дэмжиж байна аа. Угаасаа л баяр ёслолын дараа ханиад томуу эрс ихэсдэг ш дээ.Хүүхдүүдийн хичээл сургууль хэцүүдлээ. Ганц жил цагаан сар тэмдэглэхгүй байснаараа хохирохгүй.

    1
    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 08/

    Mash zow shuu

    1
    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 08/

    Demjij bna neg ydaa ch bolov ar gert ni bsga ch bolov xemnelt gsrns daa

    1
    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 08/

    яагаад ийм шийдвэр гаргахгүй байгаад гайхаж байсийн... Гэр бүл дотроо гэдэг чинь цаашаагаа гинжин хэлхээгээр явчихна...

    1
    Хариулах
  • н / 2020 02 сар 08/

    маш зөв, энэ шийдвэрийг хүлээж байлаа. Цагаан сар тэмдэглэхгүй өнжихөд дургүйцэх нь ховор доо...

    1
    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 08/

    Маш зөв . Дэмжиж байна

    1
    Хариулах
  • harhun / 2020 02 сар 08/

    zov zov

    1
    Хариулах
  • Иргэн / 2020 02 сар 08/

    МАШ ЗАВ САНАЛ БАЙНА
    200% ДЭМЖИЖ БАЙНА

    1
    Хариулах
  • бодлын хулгайч / 2020 02 сар 08/

    ДЭМЖИЖ БАЙНА

    1
    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 08/

    Зөв. Дэмжиж бна. Эрүүл саруул байвал хэзээ ч золгож болно

    1
    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 08/

    Ene ch harin zuv shuu

    1
    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 08/

    Zuv

    1
    Хариулах