Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 02 сар 12
・ 1

Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын нэг үр дүн гарч байна хэмээн Засгийн газрын ХМОНХА-наас мэдээллээ.
Тодруулбал, ОХУ-ын өмчлөлд байсан монгол айл, өрхүүдийн түрээслэдэг 550 гаруй орон сууцны барилгыг эдгээр айл, өрхүүдэд өмчлүүлэхээр болжээ. Түүнчлэн Улаанбаатар, Дархан дахь дэд станцуудын болон бусад 6 обьектыг ОХУ-ын өмчлөлөөс Монголын төрийн өмчлөлд үнэгүй шилжүүлж байгаа юм. 1998-оноос хойш 550 гаруй өрх, орон сууцаа хувьчилж авах өргөдөл, хүсэлтээ үе үеийн Засгийн газарт тавьсаар ирсэн энэ асуудал ийнхүү шийдэгдэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.