Н.Төгсцогт: Тоглолтын хэмнэлээ алдсан нь миний буруу

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 12 ・ 8

Мэргэжлийн боксын рингэнд 12 дахь тулаанаа хийж, анхны ялагдлаа хүлээсэн King Tug хочит Н.Төгсцогтоос fighthype.com сайт товч ярилцлага авчээ. Уг ярилцлагыг хүргэе

-Тоглолтоо хэрхэн дүгнэж байна вэ?\
-Ялахын төлөө хичээсэн ч санаснаар болсонгүй. Арай тайван тоглох шиг боллоо. Би муу тоглосон. Гэри Рассель шилдэг аварга. Түүнийг хүндэлж байна.

-Хоёр онооны зөрүүгээр ялагдлаа. Шүүгчийн шийдвэрийн талаар ямар бодолтой байна вэ?
-Ер нь Расселыг ялна гэдэгт итгэлтэй байсан. Шүүгчийн шийдвэртэй санал нийлнэ ээ.

-Тоглолтын дундуур сайн тулалдсан. Тэр хэмнэлээ яагаад дуустал нь хадгалж, илүүрхэж чадсангүй вэ?
-Хэмнэлээ алдчихлаа. Рассел сулраад байсан болохоор тайвширсан нь миний алдаа.

-Та 11, Рассел 31 тулалдсан. Рассел аварга цолоо дөрвөн ч удаа хамгаалсан. Туршлага хэр их нөлөөлөв?
-Их нөлөөлсөн. Би 2019 оны нэгдүгээр сард IBO холбооны аварга болсон. Түүнээс хойш 13 сар тулалдаагүй байсан юм. Тулааны мэдрэмжээ алдчихаж. Эдгээр хүчин зүйл энэ тоглолтод их нөлөөлсөн.

-Гэри Расселын тоглолтын талаар юу хэлэх вэ?
-Хурдтай юм. Бусдаар бол надаас илүү юм байгаагүй ээ.

-Тэгэхээр энэ тоглолтод хурд нөлөөлсөн гэсэн үг үү?
-Би өөрөөсөө болж ялагдсан. Хэтэрхий тайван тоглолоо. Цохилт гаргаж, хэмнэлээ мэдэрч чадсангүй.

-Рассел тантай дахиж тулалдахгүй гэвэл яах вэ?
-Зүгээр ээ. Угаасаа тэр надтай тоглохгүй байх.

-Өнөөдөр монголчууд олноороо таныг ирж дэмжсэн?
-Намайг үргэлж дэмждэг монгол түмэндээ баярлалаа.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 02 сар 13/

    Нээрээ энэ Төгсцогт мал юм шиг ганц хоёр гараа явуулчихаад оносон оноогүй хамаагүй буцаж ухраад байх юм тэгэхэд Ламоченко бол алхаад цохило,о ахиж алхаад цохилоо, дахиж алхаад цохилоо,нөгөө өрсөлдөгчнь црхилт бвлаа манарлаа, урагшаа дахиж алхаад угсруулан црхилоо ,уналаа тоолууллаа дуусгалаа, арагша

    1
    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 12/

    Хариулах
  • ene ydaa tom itgel aldlaa?gehdee zebhen chinii ebermez toglolt garsangyi ee!!ene bol dotood / 2020 02 сар 12/

    chi eerchilegd!!!setgeleere toglo?chamd zyrh tolgoi hoyor chini saya togloloo!setgel chini toglosongyi ee!!gehdee l setgel orolzolgyi togloloo gehed ene syy dee!teheer chamd ireedyi baina,haramsaltai hereg!!!chi yunii telee yabaagaan bainga bodoj bai!!!esbel Gariigiin beenyyd hychtei baisan uu?....c

    Хариулах
  • setgel chini ajillasangyi ee dyy mini?yugiin ni hairlaad baigaa yum be?... / 2020 02 сар 12/

    ene harin sain hymyys chamd zeblelgee eglee zarimdaa zaluuchuud ataarhahdaa chinii ganz hel bolj baigaa andiig chini hyrtel chamaas salgah gej oroldoj baina lee!!!chi syymjlel zendee sonsoj ab!!!bainga magtyylaad chih chini dejirchee!!!ereesee toglolt chini setgehyitei chini hamt arilaad eglee!bi be

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 12/

    Маш муу байна арга барилаа өөрчил,Мани пакио,Ламоченко хоёр яг яаж ялалт байгуулаад байна суралц, Чиний алдаа бол хүлээгээд ,ухраад сул зогсоод байна, ЗҮГЭЭР Л ЗАЙ ӨГӨЛГҮЙ ОНОВЧТОЙ ЦОХИЛТООР ЗОГСОЛГҮЙ БӨМБӨГД НУРАА Яагаад байгаа юм хүлээгээд айгаад жижигрээд сандраад нейрэвтээд чичрээд л тоглож чада

    1
    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 12/

    Маш муу байна арга барилаа өөрчил,Мани пакио,Ламоченко хоёр яг яаж ялалт байгуулаад байна суралц, Чиний алдаа бол хүлээгээд ,ухраад сул зогсоод байна, ЗҮГЭЭР Л ЗАЙ ӨГӨЛГҮЙ ОНОВЧТОЙ ЦОХИЛТООР ЗОГСОЛГҮЙ БӨМБӨГД НУРАА Яагаад байгаа юм хүлээгээд айгаад жижигрээд сандраад нейрэвтээд чичрээд л тоглож чада

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 12/

    Агуу аварга болъё гэж бодож байвал наад нэг хоёр гээд ухардаг сонирхогчдын боксын хоцрогдсон анхэн шатны арга барилаасаа нэн дариу салах хэрэгтэй Энэ нөхрийг ялъя гэж бодож байвал хайрлах хэрэггүй, ямарч зай өгөлгүй, угсруулан хүчтэй цохилтоор сөхрүүлж шоконд оруулж сөхөө өгөлгүй буулгаж авах юм яг

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 12/

    ЗҮГЭЭРЭЭ ЗАЛУУ ХҮНИЙ ЗАМЫН ХҮЗҮҮ УРТ

    Хариулах