Монгол улсад өнөөдрийн байдлаар албан ёсоор коронавирус бүртгэгдээгүй байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээрээ өглөө.
Хоёрдугаар сарын 17-ны 08:00 цагийн байдлаар коронавирусийн халдвар авсан 10607 хүн эдгэрсан бол халдварын улмаас амиа алдсан хүний тоо зуугаар нэмэгдэж 1770 хүрээд байна.
Шинэ коронавирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон 1933 тохиолдол нэмэгдсэн бөгөөд ингэснээр БНХАУ болон 25 оронд нийт халдвар авсан хүний тоо 71223-д хүрчээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй бөгөөд ХӨСҮТ-д гурав, Дорнодод 1, Замын-Үүдэд нэг иргэн шинжилгээний хариугаа хүлээж байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас "Covid 19"-ийн тархалтын ирээдүйг урьдчилан тааварлах боломжгүй хэмээн мэдэгдсэн бөгөөд эх газрын Хятадаас гадна таван өөр газарт нас баралт бүртгэгдээд байна.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Агаар дуслын замаар халдвар дамжиж байгаа бол өтгөнөөр дамжиж байгааг илрүүлээгүй. Найман эрдэмтэн судлаачид судалгаа хийхэд халдварын нууц үе 5-6 хоног гэж үзсэн.
ОБЕГ-ын дарга Бригадын генерал Бадрал: Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах 546 ангийг бэлэн байдалд шилжүүлж, 2045 техник хэрэгслийг дайчлаад, 462 төлөвлөгөөнд тодотгол хийж хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна.
Сайн малчинг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Нийслэлийн 321 болон хөдөө орон нутгийн 457 шашны байгууллагад олныг хамарсан үйл ажиллагаа явуулахгүй байх шаардлага хүргүүлсэн. Түүнчлэн онцгой дэглэмийн үед үнийг хөөрөгдөл үүсгэх байх зөвлөмжийг байгууллагуудад хүргүүлсэн. Ямар нэгэн байдлаар үнийн хөөрөгдөлтэй бараа бүтээгдэхүүн зарж борлуулж байгаа бол Онцгой байдлын газарт мэдэгдэх хэрэгтэй гэлээ.