Т.Бадрал: Д.Чойжамц мэдэгдэлдээ залруулга хийнэ байх гэж би найдаж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 17 ・ 5

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан ОБЕГ хэрхэн ажиллаж байгаа талаар тус газрын дарга Т.Бадрал мэдээлэл өглөө.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал: "Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолууд, УОК-ын шийдвэрүүд гарсан. Үүнтэй холбогдуулаад 21 аймаг, нийслэлд шуурхай штаб байгуулагдаж, тусгай горимоор ажиллаж байна. Гамшгаас хамгаалах 252 албыг 24 цагийн бэлэн байдалд ажиллуулж байгаа. Өнөөдрийн байдлаар 2045 техникийг дайчлаад 462 төлөвлөгөөнд тодотгол хийгээд ажиллаж байна.

Цагаан сарын баяртай холбоотой сурталчилгааг зогсоосон. Сурталчилгаа хийж байгаа талаар ирсэн ганц нэг гомдол мэдээллийг шалгаж байна. Цагаан сарын үзэсгэлэн худалдаануудыг 100 хувь зогсоогоод байгаа. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэн үед улсын болон орон нутгийн хөрөнгийг ашиглах тухай Засгийн газрын тогтоолд заасан байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 14 аймаг хөрөнгөө хуваарилаад, түүнийгээ мэдээлсэн.

-Сайн малчин шагнах арга хэмжээг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Ийм арга хэмжээнд УИХ, Засгийн газрын гишүүд оролцохгүй.

-21 аймаг, нийслэлийн 1100 гаруй ААН-д үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх тухай мэдэгдэл хүргүүлсэн.

-Өнөөдрийн байдлаар 1,187 эцэг, эхэд хүүхдээ харахад зориулан цалинтай чөлөө олгосон байна.

-Эрсдэлийн үнэлгээг эрүүл мэндийн байгууллагууд дөрвөн удаа хийгээд байсан. Тиймээс тав дахь удаагийн үнэлгээг салбар дундын байдлаар шинэчилсэн аргаар долоо хоног тутам хийхээр болсон.

-Одоо бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Шаардлагатай нөхцөл үүсвэл хаана. Ер нь баярын өдрүүдээр хаахаас өөр аргагүй байдалд хүрэх байх. Гэхдээ шийдвэр гараагүй байгаа. Аймгийн төвшинд шийдвэрүүд гарсан. Одоо сумдын төвшинд сул байгаад байна. Малчин иргэд Цагаан сараа тэмдэглэнэ гэх яриа байгаа. Үүнтэй холдбогдуулан суман дээрх шийдвэрийг гаргаад явах байх" гэлээ.

Мөн Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц мэдээлэл хийх үеэрээ сүм хийд рүү чиглэсэн сүсэгтэн олны хөдөлгөөнийг хорих боломжгүй гэж мэдэгдсэн. Энэ талаар түүнээс тодруулахад,  Үндсэн хуульд "Шашин төрөө хүндэлнэ. Төр нь шашинаа дээдэлнэ" гэсэн үг байгаа. Тийм учраас энэ мэдэгдэлдээ залруулга хийнэ байх гэж би найдаж байна. Бид албан шаардлагаа хүргүүлчихсэн байгаа гэсэн хариултыг өгөв. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 02 сар 18/

    Монгол лам нарын онцлог л гэнэ биз дээ? Мөнгө мөнгө гэхээр өвчин зовлон үхэл хатал тэр Чойжамц ламхайд ер хамаагүй дээ нэртэйгээр нь Хятадуудын тарааж лам нар үргэлжлүүлсэн "ТЭМБҮҮ"-г лам нар эмчилчихсийн гэж ярих нь дутаад байна уу?

    Хариулах
  • zochin / 2020 02 сар 17/

    Ter halzan lam mung geed uheh geed bna uu Chi pizda olon hun thugluulj ynz buriin hen ch oilgohgui um dungenuulj mungu saah l gej baigaa daa Boliul yasaiin Idej handgui huvalz shuu

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 17/

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 17/

    Шашин төртэй үргэлж тэмцэлдэж, тэрсэлдэж ирсэн байдаг. Шарын шашныг өгдөөгөөд байвөл төрийн толгой дээр гарна даа

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 17/

    зөв.машингүй өдөр болгоход хангалттай иргэд ухамсараараа айл хэсэхгүй гэдэгт итгэж байна харин телевизүүдээр сайхан кино,үзүүштэй зүйл их гаргаарай.

    Хариулах