БСШУСЯ таван тэрбум төгрөгөөр компьютер худалдаж авах тендер зарлажээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 19 ・ 4

Бие биенээсээ илүү гарах гэж “барьцдаг” хэдэн яамдын тансаглал хэрээс хэтэрлээ. ХЗДХЯ-ны ТНБД Г.Билгүүн 51.6 сая төгрөгөөр өөрийнхөө өрөөг тохижуулж, тус яамныхны оройн нэг удаагийн зоог зургаан сая гаруй төгрөгийн өртөгтэй болсон гээд дуулиан намжиж амжаагүй байхад Сангийн яам гурван тэрбум гаруй төгрөгөөр яамныхаа барилгын 2-3 дугаар давхрыг засуулж байна. Тэгвэл тэдний сүүлийг БСШУСЯ мушгиж явна. Энэ удаад тэд таван тэрбум төгрөгөөр компьютер худалдаж авахаар төлөвлөжээ.

Тухайлбал, Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нээлттэй тендер зарлагджээ. Эхнийх нь БСШУСЯ/202002505 кодтой “Ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагад нэг тэрбум төгрөгөөр суурин компьютер худалдан авах” тендер, удаах нь БСШУСЯ/202002504 кодтой “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарт дөрвөн тэрбум төгрөгөөр зөөврийн компьютер худалдан авах” тендерийг тус тус зарлаад байна.

Энэхүү худалдан авах ажиллагааг хэт тансаглал гэж үзэх нэг нь байхад нөгөө хэсэг нь тендер нэртэй луйвар, мөнгө идэх гэсэн башир арга хэмээн хардах нь ч бий. Учир нь тендер сонгон шалгаруулалт зарласан гэдэг хэрнээ хэн нэгэн албан тушаалтны хамаарал бүхий этгээд сонгогддог нь нууц биш. Ялангуяа яам, агентлагууд өөрсдийгөө тендер болон худалдан авах ажиллагаагаа нээлттэй явуулдаг хэмээн сурталчилдаг ч үнэн хэрэгтээ бүх тендер нь нууцаар зарлагддаг, зөвхөн мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүдийн компани болоод тэдгээрийн оролцоотой гадны компани өрсөлдсөн болоод өнгөрдөг.

Үүнийг ч мөн ингэж хардах үндэслэлтэй. Нэг компьютерийг дунджаар хоёр сая төгрөг хэмээн тооцъё. Үүнээс үнэтэй нь ч бий, хямд нь ч бий. Ингээд үзэхээр таван тэрбум төгрөгт 2500 ширхэг компьютер авах юм. Цэцэрлэгийн багш нарт ийм их хэмжээний зөөврийн компьютер хэрэг болох эсэх нь эргэлзээтэй.

 

 

Эх сурвалж: ASU.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 02 сар 19/

    Нэг зүйл байна маск хандивлаж байгаа нь сайн боловч эрүү ахуйн шаардлага хангасан гэх баталгаа баына уу,хэн дуртай нь тараах бус, ннр газар төвлрүүлээд баталгаатай гэсэн тохиолдолд тэр газар нь тараавал ямар байна, хамгаалах гэсэн биш,харин дордох вий

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 19/

    Хариулах
  • Бурхан / 2020 02 сар 19/

    Баатарбилэгийн луйвар үргэлжилж улам эрчимжих шатандаа орлоо. Сонгууль өх мөнгөө босгох гэж улайрч байна. Дахиад шоронд оров доо

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 19/

    Saikhan shakhaa bna daa, jamar aztai nukhur shalgaraa bol.. nuguu saidiin dupuu zuvlukhuud guildej baigaa daa...khamaatan sadan geed l ...

    Хариулах