О.Баасанхүү: Хадгаламжийн хүүг өгөхгүйгээр, зээлийн хүүг тэглэж болно

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 19 ・ 13

- ЭРХ БАРИГЧДАД СОНГУУЛЬД ЯЛАХ НЬ Л ЧУХАЛ БАЙНА -

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Та онцгой нөхцөл байдал бий болсон энэ үед зээлийн хүү, зээлийг тодорхой хэмжээнд түр зогсоох хэрэгтэй гэх санал гаргасан. Хуулийн хүрээнд энэ нь хэр боломжтой юм бэ?

-Монгол улсын иргэний хуульд давагдашгүй хүчин зүйл тохиолдсон үед гэрээний үүргийг хариуцахгүй байх боломжтой гэж тусгасан байдаг.

Энэ утгаараа хүмүүс ямар эрсдэл учирсан, яагаад зээл, зээлийн хүүгээ төлөх боломжгүй болсон гэдгээ нотолж, шүүхэд хандах боломж бий. Гэхдээ ийм байдлаар шүүхэд хүндрэл учруулах нь зохимжгүй. Угтаа зээл авагч болоод зээл өгөгч буруугүй. Гагцхүү энэ тохиолдолд төрийн зохицуулалт шаардлагатай гэж үзэж байна.

-Зээл, зээлийн хүүг зогсоосноор банкны салбарт хүндрэл үүсчих юм биш үү?

-Маш олон гарц байж болно. Жишээ нь, хадгаламжийн хүүг өгөхгүйгээр, тэрхүү 14 хувиараа зээлийн хүүг тэглэж болно. Хүний мөнгө авсан юм чинь зээлээ буцаалгүй л яахав. Гэхдээ ийм хүнд үед хүүгүй өгөх ёстой. Тухайн зээлийн гэрээ 10 сар үргэлжлэх байсныг 12 сар болгож, хугацааг нь шууд сунгачихаж ч болно. Зээлийн хугацааг дуусахад торгууль, хүү төлөхгүйгээр үндсэн зээлээ буцааж өгөх байдлаар шийдэж болно. Хадгаламж найдвартай хадгалагдах боловч энэ давагдашгүй нөхцөл байдлаас үүдэн хүүгүйгээр хадгалагдах нь гэдгийг иргэдэд ойлгуулах хэрэгтэй. Үүссэн нөхцөл байдлаас үүдэн банк ашиг олох боломжгүй болчихож байгаа учир ингэж шийдэж байгаа хэрэг. Энэ бүхний эрсдэлтэй байх эсэх, зах зээлийг судалгааг хийх хэрэгтэй. Өнөөдөр яг аль салбар нь хүнд байгааг олж тогтоож, төлөвлөгөө боловсруулан шийдвэр гаргах шаардлагатай байна. Шулуухан хэлэхэд энэ улс орны төлөө ажил хийхгүй байна.

-Олон улс, тэр дундаа БНХАУ эдийн засгийн нөхцөл байдалдаа хэрхэн анхаарч байна вэ?

-АНУ, БНХАУ зэрэг томоохон орнууд үүссэн эдийн засгийн нөхцөл байдалд авах арга хэмжээ, хөтөлбөрөө боловсруулаад явж байна. Мэдээж нэг өдөр коронавирусийн дэгдэлт намжиж, сайхан цаг ирнэ. Тэр үед олон улсын шинжтэй валюттай орнууд эрсдэлээс гарахад амархан. Тэд мөнгө үйлдвэрлээд л явчихна гэсэн үг. Гэтэл Монгол төгрөгийг дэлхийн хаана ч авахгүй. Юань, ам.долларыг дэлхийн бүх улс авдаг. рубелийг ч олон оронд валют гэж ашигладаг. Монгол Улс валют үйлдвэрлэдэггүй орон учраас илүү хүнд нөхцөл байдалтай нүүр тулахуйц байгаа юм. Хил хаасантай холбоотойгоор валютын хомсдол үүсэхийг үгүйсгэхгүй. Нөгөө талаар дотоодын үйлдвэрлэгчдийн нөхцөл байдал хүндэрнэ.Тиймээс өнөөдөр попорлоо зогсоох шаардлагатай байна. Тодруулбал, У.Хүрэлсүх, Г.Занданшатар хоёрыг попорлоо зогсоо гэж хэлмээр байна.

Угтаа би өнөөдөр Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Банкуудын холбооны ерөнхийлөгчтэй уулзах ёсгүй. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар бүгдийг нь дуудаж уулзаад, хуралдаж байх ёстой юм. Харамсалтай нь Төрийн ордны гурван давхарт Г.Занданшатар гуайг олж харахгүй байна. Баянхонгор аймгийн Баацагаан сум явсан сурагтай. Баацагаан сумынхан маань тааралдвал энэ хүнийг ажлаа хий гэж хэлэх хэрэгтэй байна. У.Хүрэлсүх ч тэр Ерөнхий сайд хүн. Гэтэл өнөөдөр Сангийн сайд нь твиттерээр валентины баярын мэнд хүргээд сууж байх жишээтэй. Яахав валентин залуучуудад гоё л сонсогдох байх. Энэ үед У.Хүрэлсүх, Ч.Хүрэлбаатар нар хамт сууж байгаад эдийн засгийн хувьд цаашид яах гарц гаргалгаагаа ярьж байх ёстой юм. Л.Оюун-Эрдэнэ сайд ч тэр Төрийн албаны зөвлөлтэй уулзаад сууж баймаар байна. Гэтэл Ганхуяг гэх залуутай машин дотроосоо шууд бичлэг хийж, хошин шог яриад сууж байж болохгүй. Боловсролгүй хүмүүсийг толгой дээрээ гаргахын зовлон энэ. Энтертаймент үзэхээс өөр юм алга. Улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдлын хэмжээний асуудал бий болчихоод байна шүү дээ. Үндэсний аюулгүй байдлын тухай хуульд эдийн засгийн аюулгүй байдлын талаар тусгасан байдаг. Энэ асуудлаар юу ч хийхгүй байгаа нь харамсалтай.

-Энэ чигтэй эдийн засгийн асуудалд анхаарч үзэхгүй байвал ямар хүндрэл үүсэх вэ?

-ДЭМБ бусад улс ор-нуудын томоохон мэдээллийн агентлагууд энэ өвчнийг тахал гэж нэрлээд байна. Хоёрдугаар сарын 13-нд гэхэд хамгийн өндөр тархалттай байлаа. Дөрөв, тавдугаар сард бүр ч аюултай хэмжээнд хүрч магадгүй гэж яриад байна. Тэгэхээр өвчин ороод ирсэн үед яах юм бэ гэдэг асуудаг яригдана. Хоёрдугаарт, өвчний тархалт намжсан дараагийн үед яах вэ. Энэ нь өөрөө хамгийн том асуудал болчихоод байна. Гэтэл улс орны төлөө юу ч хийхгүй байна. Хүмүүс намайг ярихаасаа илүү ажилла гэдэг юм. Ганцаараа, бие даагч шиг ажиллаж байгаа Баасанхүү энд ямар хамаатай юм. Өнөөдөр эрх баригчдад нь хэлээд, яриад, ажиллаа хийгээч гэж шаардаж байна. Гэтэл өнөөдөр алга. Сураг дуулах нь ээ Цагаан сараас өмнө шагналыг нь гардуулахаар яваа бололтой. Ингэж болохгүй. Миний санаа маш их зовж байна. Одоо улстөржих цаг биш. Улс төрийн эв нэгдлийн буюу хамтын хүчээр хүндрэлийг давах тухай ярих үе. Ний нуугүй ярихад Эрүүл мэндийн яам л ажил хийж байна.

-Эрх баригчид, өндөр албан тушаалтнуудыг улс төрөө тэргүүнд тавьж байна гэж харж байгаа хэрэг үү?

-Тэдэнд сонгуульд ялах нь л чухал байна. Сонгуульд ялагдвал шорон, гяндан хүлээж байгаа учраас тэр. Бүрэн эрхийнхээ бүхий л цаг хугацаанд хулгай хийчихлээ шүү дээ. Өнөөдөр ард түмэн ядуу, Ардын нам баян байна. Баян байгаа нь иргэдэд өгч буй бэлэг сэлт, хэвлэсэн ном, сэтгүүлээс л илт байна. Ядаж энэ хүнд үед ажлаа хийгээсэй л гэж хүсэх байна. Өнөөдөр онц дэглэм тогтоочихсон, цаашдаа юу болох нь ойлгомжгүй, хүн болгон айдастай байна. Монгол Улсын сүүлийн 60 жилийн түүхэнд болоогүй нөхцөл байдал үүслээ. Тодруулбал, бид Цагаан сараа тэмдэглэж чадахгүй байна. Энэ бүхнээс үүдэн сандарч байгаа хүмүүс нь жирийн ард түмэн л байгаа. Ард түмнийг ингэж хөсөр хаяхгүйгээр шуурхай алхам хийх шаардлагатай байна. Энэ хэдийгээ би мэддэг болохоор санаа зовоод байна л даа.

 

Өдрийн сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 02 сар 20/

    СОЛИОР Баасанхүү гишүүнээ. Яахаараа зээл авсан хүний зээлийн хүүг хуруу хумсаа хуйхалж байж олсон мөнгөө банкинд хадгалуулсан иргэд төлөх ёстой билээ.

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 20/

    Хямрал боллоо гээд банкаа зогсоочих. Бас амьсгалахаа зогсоочих. Хямрал дууслаа гээд банкаа ажиллуулна. Бас амьсгалаад эхэлье. Харин хэн хямрал дууслаа гээд амьсгалахаа больсон монголыг дуудаж босгох вэ. Байлаа гээд босох болов уу.

    Хариулах
  • duger / 2020 02 сар 20/

    xelduu mini cni bas xuulj baigaa bizdee durakaa

    Хариулах
  • ИРГЭДЭЭС / 2020 02 сар 19/

    Ер нь ямар бизнесээр хүний хадгаламж 14 тэрбум болдог байна аа ? Тэр хүн нь банкны дарга гээд байдаг. Энэ мөнгө хүүлэлт биш үү ?
    1 хувиар бодоход сардаа 140 сая төгрөг хүүлэх нь байна ш дээ ! Баасанхүү зөв ш дээ ! Энэ хүнд цагт энэ мэтийн хүүлэлтийг зогсоогоод, тэр зээлийн хүүгий нь хөнгөлж, т

    Хариулах
  • bat / 2020 02 сар 19/

    Хадгаламжийн хүү өгөхгүй ёстой хуцлаа хүү авах л гэж банкинд мөнгө хадгалуулдаг шүү тэнэгээ

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 19/

    hutsmoi

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 19/

    Зөв ш дээ сэтгэл байвал зээлийн хугацааг ч сунгаж болно , хүүг нь ч хойшлуулж болно шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 19/

    Зөв ш дээ сэтгэл байвал зээлийн хугацааг ч сунгаж болно , хүүг нь ч хойшлуулж болно шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 19/

    Хариулах
  • Бурхан / 2020 02 сар 19/

    Үхээр минь христынхээ журмаар цовдлуулж үх

    Хариулах
  • Иргэд / 2020 02 сар 19/

    Та нар дээрэм луйвар хийж ханахгүй байна уу. Мөнгөө хадгалуулж байгаа иргэдийн мөнгийг луйвардах санаатай юу Үхвэл таарна шүү. Иргэдийн өмчинд халдвал толгойд чинь халдана шүү

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 19/

    oor olon arga zam bhad yagaad urgelj ard irgedee hohirooh sanal gargaj bdag ym

    Хариулах
  • зочин / 2020 02 сар 19/

    Чи мөн их юм бодвоо Төрийн гурван мангуугийн хийсэн буруу үйлдлийг одоо ард түмэн төлөх болж байна уу солиор

    Хариулах