Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 02 сар 21
・ 7

Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Ингэхдээ Говь-Алтай аймгийн Тамгын газар руу архи согтууруулах ундаа оруулсан нь тогтоогдсон учир В.Рэнцэндоржийг ажлаас нь чөлөөлсөн гэв.
Тэрбээр "Өчигдөр Дөнгөж сая Говь-Алтай аймгийн Засаг даргыг ажлаас нь чөлөөлөх захирамжинд гарын үсэг зурсан. Ерөнхий сайд үүрэг өчигдөр үүрэг өгч Цагдаагийн Ерөнхий газрын даргаас зохих мэдээллийг авсан. Ажлын байран дээрх архидан согтууруулах ундаа хэрэглэхгүй гэсэн Засгийн газрын тогтоолыг зөрчсөн учраас түүнийг ажлаас нь чөлөөлж байна. Өөрөө ч согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Засаг даргын тамгийн газарт архи согтууруулах ундааг оруулсан нь тогтоогдсон учраас ёс зүйн хариуцлага хүлээлгэлээ. Цагдаагийн газрын дарга бидэнд дээрх журмыг зөрчсөн энэ нь баримтаар нотлогдсон. Хүн амины хэргийг бол цагдаагийн байгууллага шалгаж, тогтооно бид бол мэдэхгүй" гэсэн мэдээллийг өглөө.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.