Таван сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй, 100 хүнийг ажиглалт авч хянаж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 03 ・ 2

Коронавирусний халдварын талаар цаг үеийн байдлын мэдээллийг өдөр бүр ЭМЯ-наас хүргэж байгаа билээ. Өнөөдрийн ээлжит мэдээллийн эхэнд, ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүрьеэ өвчин 60 тохиолдлоо буурчээ. Мөн гэдэсний халдварт өвчний халдвар буурч эмнэлгийн орны ачаалал хоёр хувиар буурсан байна. Энэ нь амны хаалт зүүж, гараа тогтмол угаасны үр дүн" гэлээ. 

ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Өчигдрийн мэдээллээс хойш АНУ-д дахин дөрвөн хүн нас барж, нийт зургаан хүн нас барлаа. Нас барсан дөрвөн хүн нь өндөр настай болон хорт хавдартай архаг хууч өвчтэй хүмүүсийг асардаг асрамжийн газарт байсан байна. Тэдгээр иргэдэд тусламж үзүүлсэн 25 алба хаагчийг тусгаарлаад байгааг мэдээлсэн.

Европ тивийн хувьд Итали, Герман, Франц улсуудад халдварын тоо нэмэгдэж, халдвар голомтлон гарч буй хотуудад сургуулийн үйл ажиллагааг зогсоогоод байна.

Ази тивийн хувьд Сингапурт хоёр шинэ тохиолдол бүртгэгдлээ. Энэтхэгт лабораторийн шинжилгээгээр батлагдсан халдвартай хүний тоо тав болж, халдвар гарсан 12 улсаас ирж байгаа зорчигчдыг эрүүл мэндийн нэмэлт үзлэг шинжилгээнд хамруулж эхэлсэн талаар мэдээлсэн. 130 оронд коронавирус бүртгэгдээгүй байна" гэсэн юм.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Гуравдугаар сарын 02-ны өдрийн ХӨСҮТ хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 3 сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй. Одоогоор нийт 100 хүний ажиглалтад аваад хянаж байна.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 03 сар 03/

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 03/

    ene medeeg yamar muu abaa be?Setgyylch nar jaahan zeb abaachee!!!mas muu medeelel baina!!!ali TV be?....haraal id!!!!nobsnyyd bainga l chag yeiin chyhal medeeleld saad hiij baigaa ni ta nariin tenegiinh syy!!!bysad ylas orond gardaggyi aldaa syy!!!

    Хариулах