Нийслэлийн газар зохион байгуулалтын албаныхны цус ойртжээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 05 ・ 2

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын харьяа газар, хэлтсүүдээс хамгийн их хэл амтай нь Газар зохион байгуулалтын алба. Ажлын ачаалал ихтэйн дээр эл албаныхантай холбоотой албан тушаал, авлигын хэргийн дуулиан байсхийгээд гардаг. Хамгийн их авлигажсан байгууллагын нэг гэж хэсэг дуудуулсан. Тэгвэл сүүлийн хэдэн жил тус албаныхан муу нэрнээсээ салж эхлээд байсан юм. Үүний тулд газар эзэмших, өмчлөхтэй холбоотойгоор цахим бүртгэл, дуудлага худалдаа гээд олон ажил эхлүүлсэн байдаг. Энэ бүхний дүнд эднийхтэй холбоотой гомдол, хэрэг, зөрчил эрс багассан гэх.

Харин сүүлийн үед Газар зохион байгуулалтын албаныхан үүрээ эвдүүлсэн шоргоолз шиг бужигнах болсон нь халаа сэлгээнээс үүдэлтэй гэнэ. Энэ албаны даргаар ажиллаж байсан Э.Болорчулууныг өнгөрсөн оны дундуур ажлаас нь чөлөөлж, түүний оронд А.Энхманлайг томилсноос хойш дээрх халаа сэлгээ, бужигнаан эхэлжээ. Шинээр томилогдсон А.Энхманлай нь тус албанд шинэ хүн биш юм билээ. Урьд нь Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргаар ажиллаж байхдаа хэл аманд холбогдож байсан нэгэн аж. Энд ирэхээсээ өмнө Нийслэлийн орон сууцын корпорацын дэд даргаар ажиллаж байсан юм байна. Түүнийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хүн гэж НЗДТГ-ынхан хоорондоо ярьдаг юм гэсэн. Тэрбээр ЗГХЭГ-ын даргатай Хэнтийд дунд сургуульд хамт сурч байжээ. А.Энхманлай нь даргаар ирснийхээ дараахан албаныхаа Захиргааны хэлтсийн даргаар О.Дагвадоржийг томилсон аж. О.Дагвадорж нь төрийн албаны шалгалтад тэнцээгүй учир ажлаасаа халагдан, гудамжинд лааз өшиглөж явжээ

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 03 сар 06/

    ГАЗРЫН албанд байсан гэх хүмүүс газрыг зарж эсвэл дэжэр нь зуслан барьж зараад удаж байгаа. ЭНГИЙН хүнд газар олдоно гэж байхгүй. ИХ баяжсан даа

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 05/

    Газар зарна гээд баахан зар тавьчихсан баньд нар байдаг. Тэд нар газрын кадастр барьдаг хүмүүсийн гар хөл бологсод байх өө. Энд тэндгүй эзэнгүй газар хаана байна тэнд кадастр зурчихсан минийх гэж байдаг юм.

    Хариулах