Д.Нямхүү: Уушгины цочмог халдвараар хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсээс коронавирус илрээгүй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 05 ・ 1

Эрүүл мэндийн яамнаас "COVID-19" вирусний талаар мэдээлэл хийлээ. ДЭМБ-аас улс орнуудыг урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чангатгаж, хяналтаа сулруулж болохгүй гэдгийг анхааруулж байна. 

“Өнөөдрийн байдлаар “Covid-19”-ийн халдвар дэлхийн 79 оронд бүртгэгджээ. 95 мянга орчим хүн халдвар авч, 3383 хүн нас барсан. БНСУ, Япон, Итали, Иранд халдвар голомтлон тархаж, Унгар, Польш Словени гэх 3 улсад анхны тохиолдол илэрсэн байна.

БНСУ-ын хувьд нэг хоногт 438 шинэ тохиолдол бүртгэгдсэний ихэнх нь Тэгү хотод илэрчээ. Сүмээс гадна салса бүжгийн дугуйланд явсан хүмүүс халдвар авсан аж. Мөн Японд урлагийн тоглолт хамт үзсэн 15 хүн өвчилжээ. ДЭМБ-аас COVID-19 томууг бодвол өвчлөл, нас баралтаараа өндөр бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч хүнд COVID-19 халдварын эсрэг дархлаа тогтоогүй байгаа гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй гэв.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 2020 оны гуравдугаар сарын 03ны өдөр тусгаарлагдсан 4 тохиолдолд коронавирус илрээгүй. Мөн 04-ны өдөр ХӨСҮТ-д 1 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, шинжилгээ хяналт, тандалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д 6 хүн, Багабаян сувилалд 8 иргэнийг нэмж ажиглалтад авсан.

Бид зөвхөн сэжигтэй тохиолдлыг хяналтад аваад зогсохгүй уушгины цочмог халдвараар өвчлөн дүүргүүдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээсээ санамсаргүй түүврийн аргаар 60 тохиолдлоос шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэ бол тандалтын судалгааны арга юм" гэлээ.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: