Л.Оюун-Эрдэнэ: З.Энхболд зөвлөмж буруу байсан юм бол ажиллах хугацаандаа засахгүй яасан юм бэ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 05 ・ 5

Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа өгөөд удаагүй байгаа АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд “Эрдэнэс Тавантолгой”-н IPO нь улс орны эрх ашигт нийцэхгүй бөгөөд хууль бусаар хувьчлах оролдлого хэмээн мэдэгдээд байгаа. Энэ асуудалд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дараах тайлбарыг өгөв.

-Коронавирус төвөгтэй байхад улс төрийн вирусүүд ажил хийлгэхгүй төвөгтэй байна шүү. Сонгууль дөхөж байх шиг байна. Хүмүүс мэдэн будилдаг боллоо. Өөрсдийнхөө мэддэг зүйлээ мэдэхгүй гэж ярьдаг, зориуд мушгин гуйвуулдаг болж байна. Өнөөдөр би ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхэд ҮАБЗ-ийн 2018 оны 3321 дугаар бүхий зөвлөмжийг Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу ил болгох саналыг хүргүүлэх гэж байна. Нууц болохоор дэлгэрэнгүй мэдээлэх боломжгүй. Гэхдээ Тавантолгойн нүүрсний ордын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2018 оны долоодугаар сарын 9-ний өдрийн тогтоолоор ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн тогтоох нь гээд Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, төмөр замын дэд бүтэцтэй холбоотой ажлуудыг явуулахаар болсон. ҮАБЗ-ийн ажлын албатай хамгийн ойр ажилладаг хүн бол Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. Энийг бүх хүн сайн мэднэ.  Тамгын газрын дарга байхад нь ҮАБЗ-ийн зөвлөмж гараад хоёр жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ зөвлөмж буруу байсан юм бол хоёр жилийн хугацаанд засахгүй яасан юм бэ? Зүүнбаянгийн төмөр замд Ерөнхийлөгчийн институт улс төрийн манлайлал үзүүлсэн. Гэхдээ үүнтэй холбоотой гарсан УИХ-ын тогтоолыг Засгийн газар биелүүлж хэрэгжүүлээгүй, судалгаан дээрээ явж байгаа. Туйлын болгоомжтой хандах ёстой гэж үзэж байгаа. Яагаад гэхээр АН-ын увайгүй улс төр олон давтагдаж мэдэхээр байсан болохоор болгоомжтой хандах учиртай. Өнөөдөр яг энэ нь нотлогдож байна.

Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд олон улсын зах зээлд IPO гаргах зэрэг судалгааны ажлууд хийгдэж байна. Уг нь арга нь зөв. Гэхдээ улс төрийн байдлаар цааш явахгүй нь тодорхой болж байгаа. Тэгэхээр шаардлагатай бол Засгийн газар буюу Ерөнхий сайд татгалзан гарах тухай асуудал хөндөгдөнө. Үүнийг дагаад дэд бүтцийн ажлууд зогсох эрсдэл үүсэж болзошгүй гэдгийг миний хувьд анхааруулах нь зүйтэй. 

Өөр нэг зүйлийг хэлэхэд Монголчууд бид төрийн албанд ажиллаж байсан экс дарга нарынхаа учрыг олохгүй бол болохгүй нь. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байхдаа нэг асуудлыг өөрөөр ярьдаг, гараад АН-ын даргын ахлах зөвлөх болохоороо төрийн нууцтай холбоотой асуудлуудыг гаргаж тавиад, мэдэхгүй юм шиг улс төр хийдэг байж болохгүй. УИХ-ын дарга байхдаа “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьчлалыг мэдээгүй гэдэг нь худлаа. УИХ-ын дарга хүн тийм том хэмжээний асуудлыг мэдэхгүй байх боломжгүй. Одоо болохоор Ч.Сайханбилэг хийсэн гээд яриад байгаа. Ийм байдлаар цаашид төрийн алба явж болохгүй. Яг үнэндээ өнөөдөр улс оронд амаргүй нөхцөл байдал үүсээд байна. Коронавирусээс эхлээд яривал ярих олон зүйл байгаа. Бидэнд улс төр хийгээд байх цаг алга. Үүнийг сөрөг хүчин маань ойлгох ёстой. Үнэхээр шударга ёс, стратегийн оруудыг хууль бусаар олгохтой холбоотой асуудалд эцэслэн цэг тавья гэж АН бодож байгаа бол зугтаагаад гараад явчихсан Ц.Элбэгдоржоо олж ир, АН-аас томилогдож байсан Ч.Сайханбилэгээ олж ир. АН-ын завхралыг арилгах гэж манай нам зовж байна. Сөрөг хүчнийхэн дээрээ суудлаа олооч ээ гэж хүсье" гэлээ.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 03 сар 07/

    Гадаад зугтсан итгээдүүдийн нам биш Улс авчирдаг юм. Энэ нөхөр хууль ёсоор оруулж ирэхийг хүсэхгүй байгаа хамсаатан нь юм.

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 07/

    Гадаад зугтсан итгээдүүдийн Улс авчирдаг юм. Энэ нөхөр хууль ёсоор оруулж ирэхийг хүсэхгүй байгаа хамсаатан нь юм.

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 07/

    Гадаад зугтсан итгээдүүдийн Улс авчирдаг юм. Энэ нөхөр хууль ёсоор оруулж ирэхийг хүсэхгүй байгаа хамсаатан нь юм.

    Хариулах
  • хуцдаг сда вэ / 2020 03 сар 05/

    ЖДҮ чин концессчин хулгайч нар дээрээ танай нам санаа зовж байна уу? Зовохгүй байна уу?

    1
    Хариулах
  • хуцдаг сда вэ / 2020 03 сар 05/

    Эрүүгийн хэрэгт татагдсан улсыг олж авчрах ажлыг АН хийдэг болчихсон юм уу?

    1
    Хариулах