Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 03 сар 09
・ 6
Жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд очоогүй ЖДҮХС-гийн зээлийн хүүг чөлөөлнө гэв үү

Энэ удаагийн парламентын гишүүдийн булай, бусармаг үйлдэл дуусаж дундрахгүй нь. Тэдний сувдаг шунахай байдал, заль мэх хэрээс хэтэрч, эрх ашгийн эрэмбэ алдагдсан цаг хугацааг бид нийгмээрээ туулж байна. Ганцхан жишээ татахад, 2016-2018 онд УИХ-ын нэр бүхий гишүүн, сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, агентлаг, газрын дарга нар ЖДҮХС-гийн мөнгийг өөрсдийн ах, дүү, хамаатан садныхаа хамаарал бүхий компанид өгч, төрийн мөнгийг “ёолдоггүй” хэмээн санаж, баруун, солгойгүй цацаж суусан бол одоо тэрхүү зээлийнхээ хүүг дэлхий нийтэд тархсан коронавирусийн дэгдэлтийг далимдуулан тэглүүлэх шийдвэр гаргуулж сууна.
Хурга байхдаа цадаагүй бол төлөг болоод майлна гэгчээр улс төрийн өндөр албан тушаалд гарсан дөрвөн жилийн хугацаанд төрөөс авч болох бүхий л хөнгөлөлт, зээл, тусламжаас хувь хүртэж, цөлмөж, хоосолж, хошуу, гар хоёроо дүрж суугаа төрийн түшээд, эрх ямбатнууд эмгэнэлтэй бас ой гутмаар юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлж буй нөлөө, эрсдэл, цаашид авах арга хэмжээний талаар УИХ-ын холбогдох Байнгын хороо, Засгийн газрын байгууллагуудын мэдээллийг сонсох үеэрээ шинэ коронавирусийн халдварын дэгдэлттэй холбоотой жижиг, дунд бизнес эрхлэгчийг зээлийн хүүгийн дарамтаас чөлөөлөх талаар ойрын хугацаанд арга хэмжээ авахыг холбогдох албаныханд даалгасан юм. Тэгвэл уг зээлийг хариуцдаг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан ЖДҮХС-гаас гуравдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 1-нийг хүртэл зээлийн хүүгээс чөлөөлөх, алданги тооцохгүй байх шийдвэр гаргасныг хэвлэлийнхэнд дуулгав.
ЖДҮХС-г зорилтот бүлгийг санхүүжүүлэх зорилгоор ХХААХҮ-ийн түшиглэн байгуулсан газар. Гэтэл энэ зээл жинхэнэ ЖДҮ эрхлэгчдэд хүрдэггүй, тэд бизнесээ босгох гэж жилийн гурван хувийн хүүтэй уг сангийн зээлээр бус арилжааны банкнаас жилийн 18-24 хувийн хүүтэй мөнгө зээлж бор зүрхээрээ зүтгэдэг, хөдөлмөрлөдөг. Баримт дурдахад, ЖДҮХС-гаас зээл авахаар 2018 онд 1544 иргэн, аж ахуйн нэгж хүсэлт гаргаснаас 216-д нь зээл олгосон байдаг. Үүний дунд төрийн албан
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.