З.Энхболд: Монголын баялгийг зарах гэж байж улсын нууц гэж хаацайлж болохгүй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 10 ・ 19
Ардчилсан намын даргын ахлах зөвлөх З.Энхболдтой Тавантолгойн орд тойрсон асуудлаар ярилцлаа.

-“Эрдэнэс-Тавантолгой” компанийн 30 хувийг IPO гаргах асуудлыг та эсэргүүцэж байгаа тухай мэдэгджээ. Ямар шалтгааны улмаас эсэргүүцэж байна вэ?
-УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар IPO гаргана. Энэ нь компанийн 30 хувийг зарах гэж байгаа зүйл биш гэсэн тайлбар хийсэн байна лээ. IPO гаргана гэдэг 30-ийг нь хувьчлана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, монголчуудын мэдэлд байгаа тус компанийн 30 хувийг Хөрөнгийн биржээр арилжаалж, хэн дуртайд нь өгөх гэж байгаа юм. Монголчуудын олонх нь буюу 2.3 сая хүн энэ компанид хувьцаа эзэмшдэг. Гэтэл энэ хүмүүсээс зөвшөөрөл авалгүй хувьцааг нь зарах гээд байгааг би хууль бус хэмээн үзэж, эсэргүүцэж байгаа. Хуулийн дагуу хувьцаа эзэмшигчдээсээ асууж байж шийдвэрлэх ёстой. Хэрэв надаас асуусан бол зарж болохгүй гэж хариулах байсан.

-Өмнө нь ч гэсэн та эсрэг байр суурьтай байсан байх аа?
-“Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлах талаар 2018 оны зургадугаар сарын 29-нд УИХ-ын 73-р тогтоол гарсан. Тухайн үед би ОХУ-ын Екатеринбург хотод Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн үзээд явж байхдаа энэ тогтоолыг эсэргүүцэж,  тогтоолыг гарахаас хоёр өдрийн өмнө “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байсан юм. Тухайн үед Д.Сумьяабазар сайд  ч ярилцлага өгч “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хувьчлах ёстой гэсэн. Харин би хувьчилж болохгүй гэдэг байр сууриа илэрхийлсэн. Түүнээс хойш Д.Сумьяабазарын талд олон шийдвэр гарсан. 

-Тодруулбал?
-ҮАБЗ-ийн зөвлөмж, УИХ, Засгийн газрын тогтоол, “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-ийн тогтоол, зэрэг шийдвэр бий. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт над дээр ирж,  компанийг хувьчлах гэж байгаа талаар хэлж “Миний үг олон түмэнд хүрэхгүй байна. Та лайв хийж өгөөч” гэсэн санал тавьсан. Түүнтэй би 100 хувь санал нэгдэж, цахим орчинд мэдээлэл хийсэн. Хэрвээ компанийн 30 хувийг зарчихвал наанадаж, тухайн худалдаж авсан компани нь монгол ажилчдыг халаад эхэлнэ шүү дээ. УИХ-аас гаргасан 73-р тогтоолд “Тавантолгойн нүүрсний орд эзэмшигч тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд буюу  “Эрдэнэс-Тавантолгой” компани нь хувьцааны 30 хүртэлх хувийг гадаадад байгаа Хөрөнгийн биржээр арилжаална” гэжээ. Хамгийн гол нь УИХ-аар “Эрдэнэс Тавантолгой”-н 30 хувийг зарах шийдвэрийг гаргуулахдаа таван тэрбум ам.доллараар зарна гэж зөвшөөрүүлсэн байгаа юм. Ингэхдээ 30 хувиа зараад Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтэц болон шаардлагатай бусад төслийг санхүүжүүлнэ гэсэн. Дэд бүтцийн хүрээнд дөрвөн том бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж ихэнх нь хийгдсэн. Тодруулбал, Гашуунсухайт, Зүүнбаянгийн төмөр зам, цахилгаан станц, нүүрс угаах  үйлдвэр барих хөрөнгө оруулалт байсан. Төлөвлөсөн ажлын 70-80 хувь буюу замын ажлыг компани өөрийн ашгаараа санхүүжүүлсэн. Үлдсэн бүтээн байгуулалтад хөрөнгө шаардлагатай бол 2020 оны ногдол ашгаас барьж болно шүү дээ. 2019 онд энэ компани нэг тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байдаг. Тэгэхээр жилд нэг тэрбум ам.долларын борлуулалт буюу цаашдаа 209 жилийн борлуулт хийх  компаниа ганцхан жилийн дотор зарах гээд байгаа юм. Тавантолгойн уурхай нэг дор 6.7 тэрбум тонн нүүрс гаргаж, хямд зардлаар ашиглаж болох ашигтай уурхай. Үүний ашгийг ард түмэн авах гэж байна. Цаашдаа уурхай зарахгүй нүүрсээ зараад бүтээн байгуулалтаа хийх боломжтой. Энэ байр суурийг би хоёр жилийн өмнө илэрхийлж байсан одоо ч хэвээр байгаа. 2015 онд одоогийнхоос бүр муу хувилбар буюу Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нар 100 хувь үнэгүй өгөх төсөл оруулж ирсэн. Үүнийг би УИХ-ын дарга байхдаа зогсоож байсан. Харин одоо дарга биш ч гэсэн 2.3 сая хувьцаа эзэмшигчийнхээ эрх ашгийг хамгаалж үүнийг зогсооно.

-Тогтоол батлагдчихвал зогсоох боломж бий юу?
-Дараагийн УИХ зогсоох боломжтой. Хувьцааг нь дур мэдээд зарчихсан намыг иргэд сонгохгүй байлгүй дээ. Сонгууль дөхөж байгаатай холбоотой Тавантолгойг улстөржүүлээд байна гэж яриад байгаа юм. Миний болон ард түмний хөрөнгө яригдаж байгаа учраас би үүнд оролцохгүй байж чадахгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт 2018 оны зургадугаар сарын 14-ны ҮАБЗ-ийн хурлаас гарсан зөвлөмжийг хүчингүй болгох хүсэлт хүргүүлнэ. Энэ тогтоол хүчингүй болчихвол Засгийн газрын 296 дугаар тогтоол хүчингүй болж, асуудал цэгцэрнэ. Ингэж бушуухан арга хэмжээ авахгүй бол Үндсэн хуулийн 6.1 дэх заалтыг ашиглан ард түмний өмчийг засгийн эрх барьж байгаа намынхан хуйвалдаж зардаг тогтолцоо бий болчихлоо. Намайг ҮАБЗ-ийн хурлын нууцыг задалсан гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гүтгээд байгаа юм. Би legalinfo.mn цахим хуудаст байгаа УИХ, Засгийн газраас ил болгосон тогтоолыг ярьснаас биш ҮАБЗ-ийн зөвлөмжийн тухай нэг ч үг яриагүй. Тухайн үед УИХ-ын гишүүдэд тарааж байсан таван тэрбум ам.доллараар тарааж байсан танилцуулгаа  харин Д.Сумьяабазар сайд ил болгох хэрэгтэй. Тэр танилцуулга УИХ-ын хэлэлцүүлгийн дараа алга болчихсон байна лээ. 

-Яагаад алга болчихсон юм бол?
-Энэ асуудлыг ил болгох хэрэгтэй. Нуугаад байх зүйл огт байхгүй. Монголын баялгийг зарах гэж байж үүнийгээ улсын нууц гэж хаацайлж болохгүй. Оюутолгойн гэрээ нууц байсныг ч би ил болгож байсан. Үүнтэй адил “Эрдэнэс-Тавантолгой”-той холбоотой бүх шийдвэр ил болох ёстой гэсэн байр суурьтай байна. “Эрдэнэс Тавантолгой”-г хувьчилбал Монголын ард түмэн хохирно, үүнийг хийж байгаа хэдэн дарга нарт л хэрэгтэй байх.

Үндэсний шуудан сонин

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

19 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 03 сар 11/

    Sanal neg bna um bolgonoo huvichlaad zaraad ureed ideed baimaargui bnaa

    Хариулах
  • зочин / 2020 03 сар 11/

    Тэтгэвэрийн зээлийг Салхитын мөнгөний орд тэглэсэн бол монгол үндэстний өрийг Таван толгойн ордыг зарж тэглэе, тэгэхгүй бол эрхтэн дархтнуудын гараар ороод алга болно

    Хариулах
  • зочин / 2020 03 сар 11/

    Яг үнэн энэ их баялагтаа хэрнээ өрөнд баригдчмхсан улс гэж хаана байна, Олон арван үнэ цэнэтэй гээд байгаа ордуудаа ашиглах цаг нь болсон байна,ямар нэг зөв арга хэмжээ авахгүй бол нэг мэдэхэд харийн гарт орчихсон байх болно, тийм учир нэгч болов ордоо зараад өрнөөсөө салах хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Таван толгойн ордыг үнэ хүргээд зарж чадвал ядаж л хэрүүл тэмцэл зогсоно,монгол улс хяналтаа сайн тавьж, нөхөн сэргэлтийг маш сайн хийлгэх,,татвараа маш сайн хурааж авах, хилийн хяналтаа сайжруулахад л болоо.

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Өргүй бол баян ,өвчингүй бол жаргал гэж, монгол орон маш баян,гэхдээ өртэй, энэ өр цаашдаа улам их болно уу гэхээс хасагдана гэж байхгүй,хэрвээ өрөө төлж чадахгүй бол ёстой жинхэнэ эх орноо өрөндөө алдана гэсэн үг,,Ганц гарц бол нэг ордоо үнэ хүргэж зараад өрөө дарах,

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Ганц хоёр ордоо зарлаа гээд эх орноо газар нутгаа зарж байгаа юм биш,зөвхөн тухайн хэсэг газрын баялагыг нь зарж мөнгө олж хуримтлагдсан асуудлуудаа шийдье гэж байгаа юм, энэ их өрийг тэгээд хэзээ ямар мөнгөөр төлөх юм,эртхэн арга хэмжээ авах хэрэгтэй.

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Ганц хоёр ордоо зарж,улс орныхоо өмнө тулгараад байгаа ноцтой асуудлуудыг шийдэх хэрэгтэй ядаж л өрнөөсөө салж дарамтгүй болох,цаашлаад дэд бүтцийн асуудлуудаа шийдэх,ард иргэдээ орон сууцаар хангах,эрчим хүчний хангамжийг нэг мөсөн шийдэх,

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Монголчууд том том ордуудаасаа ганц хоёрыг зарж өрнөөсөө салах цаг нь болсон ,ялангуяа таван толгойн ордыг хятадуудад зоригтой.зарах хэрэгтэй хэн хожих бэ,,,монголчууд л хожино.хятадууд орж иржжд ухаад аваад явна биз бид дээрээс нь татвараа аваад зөндөө ашиг олчихно

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Энэ З.Энхболд шиг эргүү хүн алга,,таван толгойн нүүрсний ордыг зүгээр л хятадад нь зарчих хэрэгтэй,учир нь таван толгой шиг ,нүүрстэй орд монголд хогоороо нэг байгаа,энэ ордоос мөнгө босгож чадахгүй бол энэ ордоор яах юм,ганцхан худалдан авагчтай ,өрсөлдөгч гэж байхгүй, хятадууд энэ ордын нүүрсний ү

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    З.Энхболд зөв юм яриад байна шүү дээ.МАН-ын бөгс долооч, цүнх баригч, долдойнууд эсэргүүцээд байнаа.Ард түмнээс асуугаагүй гол гаргах гэж байгаа шүү...

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    З.Энхболд зөв юм яриад байна шүү дээ.МАН-ын бөгс долооч, цүнх баригч, долдойнууд эсэргүүцээд байнаа.Ард түмнээс асуугаагүй гол гаргах гэж байгаа шүү...

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    З.Энхболд зөв юм яриад байна шүү дээ.МАН-ын бөгс долооч, цүнх баригч, долдойнууд эсэргүүцээд байнаа.Ард түмнээс асуугаагүй гол гаргах гэж байгаа шүү...

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Unen kheljee

    Хариулах
  • zika / 2020 03 сар 10/

    za ta nar sain harj av! Eh oronch dur esgesen urvagch chin ene bna. Songuuli duhuud ireheer soliorch bna

    Хариулах
  • mandaa / 2020 03 сар 10/

    Ene udaa bl uliagui yrij bn. Ter saidantsar n harin ulangassan amitan boljee . ugaasaa udmiin ym baidag shig bndaa.

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 10/

    Өөрсдөө ил уурхайг ашиглаж чадаж байгаа юм чинь хувьчилж хэрэггүй шүү дээ. Чадахааргүй байсан бол өөр хэрэг

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 10/

    З.Энхболд гэдэг хүн одоо болимоор юм, яасан муу энергитай, хүний мөсөөр доройтсон юм вэ, олгитой зүйл нэгч хэлэхгүй юм,

    1
    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 10/

    Энэ бэлтрэг хотны нохойтой нийлчихээд өдөр шөнөгүй улиад байдаг боллоо. Чихэнд чийртэй гэдэг нь. АН ч на ...уй боллоо доо.

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 10/

    Энэ бэлтрэг хотны нохойтой нийлчихээд өдөр шөнөгүй улиад байдаг боллоо. Чихэнд чийртэй гэдэг нь. АН ч на ...уй боллоо доо.

    Хариулах