Ичиж амьдарна уу...

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 11 ・ 34

УИХ-ын гишүүн А.Ундраа гэж бий, Б.Ундармаа ч гэж бас байгаа. Хэн хэн нь зээлтэй зээрэн холбоотой. Цөмийн энерги гээд л том шинжлэх ухаантай толгой холбож яриад гишүүн болсон А.Ундраа нь Ми.Энхболдын ахын охин ч билүү, хамаатан гэхээрээ их том, ингэтлээ ихэрхүү юм байлгүй. Боловсролын сангийн зээл аваад эргэн төлөөгүй л гэдэг. За тэр мөнгө төгрөг ч дүүрсэн хорвоо. Халдвар тархсан орноос ирсэн Францын иргэнийг эрхэм гишүүн Ундраагийн нэрээр ихэрхэж байгаад аваад явсан гэх. Одоо тэгээд хоёр дахь шинжилгээгээр монголчуудад халдсан байвал энэ эмэгтэйгээс эм тарианы мөнгө нэхэх үү, үхвэл амиа нэхэмжлэх үү? Өчүүхэн ч гэсэн эх оронч сэтгэл гаргасан бол иймдээ тулахгүй л байлаа. Уран ухаж л байвал улс орон юу ч биш, алт олж л байвал ард түмэн хэн ч биш юм уу? Цаана нь Ми.Энхболдын МАНАН бүлэглэл төрийн захиргаа, банк санхүү, хил гааль, цэрэг цагдаа, шүүх прокурор, за бүр дипломат бодлого, Эрүүл мэндийн яаманд ч сувдаг сүлжээ, ховдог хоншоороо шургуулж, хороо хутгаж, холбоосоо чангалж яваагийн нэг том илрэл Covid-19 вирус тээгч франц иргэн болж таарав уу? Адилхан вирус илэрсэн, өндөр эрсдэлтэй таван орны араас Францыг яагаад жагсаагаагүй юм. Энэ бол зайлшгүй тавих ёстой асуулт. Францад халдвар гараад сар болох гэж байна. Үүний хариуцлагыг ГХЯ, ЭМЯ хоёрын аль нь хүлээх юм. Эсвэл Онцгой байдал сахиулах ёстой хүмүүс нь үүрэх үү? Нэг ангийн гишүүд нэг нэг рүүгээ утас цохиод, сайдаа сайдаа гэж салахгүй дагаж байгаад танилын нүүр, андын харилцаа, хүйсийн ижилслээр ажлаа амжуулдаг ялихгүй зан, ямба дагасан нялууралд ч бас учир их байна. Тэр Covid-19 чинь зуурдын сайд, зуучилдаг гишүүд та нарыг байтугайг ялгаж танихгүй, яг уушгинд чинь очоод наалдчихна за. Ямартаа л Хятадын ард түмэн дэлхийд нэртэй найруулагчаа гэр бүлээр нь алдчихаад сууж байдаг юм. Хамгийн гол нь энэ мэтийн үйлдлүүд эгэл түмний итгэлийг хугалж, нугалаад байна. Энэ улсын хилээр ямар ямар орны иргэд тусгаарлалтанд сууж байж алхах учиртай юм, үүнийг тодорхой зарлана уу? Дэлхийн 100 шахам оронд дэгддэгээ дэгдээд, дэргэд хүн үхээд байхад ийм алмай, тийм аминчхан байж болохгүй ээ. Энгийн эмч нар, онцгой байдлын ажилтнууд 40 дэх шөнөдөө нойргүй ажиллалаа. Гэтэл хамгаалалтын хувцсаа ч цалингаасаа суутгуулан авч байна. Олон түмний хандиваар хэдэн эмч, сувилагч, онцгой байдлын ажилтныг хувцаслав, хэрхэн урьдчилан сэргийлэв? Ажлын байранд нь хэдэн хүнийг хооллов? Одоо бид өөр мэдээлэл, илүү нээлттэй мэдээлэл хүсч байна. Монголд ямар улсын иргэдийг тусгаарлан 14 хоног шинжилж байж нэвтрүүлэх ёстой вэ? Халдвар гарсан орнуудын зарим нь яагаад зүгээр л алхаж орж ирээд, зүрхэн дээр вирус тариалаад байгаа юм? Ямар орнуудын иргэд яагаад хориг тусгаарлалтанд хамрагдахгүй байгаа юм? Орд газар, олон тэрбум долларын асуудал байдаг бол түүнийгээ хэдэн сараар хойшлууллаа гээд юу ч алдахгүй. Харин яаран оруулж, сандран савчуулснаараа бид ихийг алдана. Цөөхүүлээ Монголын баялгийг цөлмөх гэж яардаг, мэдэж байна, хүнийг нь цөмөх гэж бүү яар! Энэ мэтийн ичих булчирхай, цадах мэдрэмж нь байхгүй болсон гишүүдээ МАН дахин сонгуульд сойхгүй шүү, сэтгэлзүйн зөвлөгөөнд харин хамруулаарай!

 

Зохиолч Р.Эмүжин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

34 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 03 сар 13/

    Mongolin bayalagiig tsulmuhuus gadna gazar nutag baigald hortoi uil ajillagaa mash ih garch bgaad setgel emzeglej bna ene avgai bno gej boddog yum bolov uu? yostoi ichij amidraasai daa odoo ene ajilaa zogsoo boli herev bolihgui yum bol bugdig Gantulga setguulchin helseneer l bolgoj baij asuudlig shi

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 13/

    үнэхээр энэ ундраа гэдэгтэй холбоотой бол ядаж бүх зардлыг нь ундраагаар төлүүл

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 13/

    ТӨРийн албан олон хүн өдөр, шөнөгүй энэ аюулт өвчнөөс иргэдээ сэргийлэн хамгаалах үйлсэд хөдөлмөрлөж байна. ЭДИЙН засаг ч хэцүүдэж байна. ЭНЭ хүнд үед нэг ТЭНЭГ УИХ ын гишүүн монголд өвчин оруулах хаалгыг нээж байна. САНААНД буухгүй байна. ЭНЭ хүнтэй хариуцлага тооцох ТӨР байна уу? КОРОНА тарвал гар

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 13/

    Иймэрхүү тэнэг хүмүүсийн үйл хөдлөлийг олон түмэнд үнэнээр нь хүргэж байгаа сэтгүүлчдэд ТАЛАРХАЖ байна. Энэ талаар хариуцсан хүмүүс нь үнэнийг хэлж чадахгүй л байна шүү дээ

    Хариулах
  • zochin / 2020 03 сар 12/

    gabniihantai niilj gazar nutgii min uhahaa bolin uu.UKA gishvvnee

    Хариулах
  • b / 2020 03 сар 12/

    Ene tsag ued China tsustai khun khol jaavj bna daa!!!

    Хариулах
  • X / 2020 03 сар 12/

    Nuguu Franch man uuriigoo tusgaarlaad baikhad ene avgai ireed chuluuluud jaavuulsan bolj bna daa!!! Khatuu shiitge uuniig!!!

    Хариулах
  • ZZ / 2020 03 сар 12/

    Balai avgai. Mongold khereggui khumuusinn neg ene dee. Mongold baigaa Uraniig gants zuudug khun chin ene shuu dee!!! France-uudtai niilj ukhaj baigaa gesen. Ene songuulaar uzegdekhui boltol n' zailuulakh, Iim khumuus bidnii deer baikhad Mongol jaaj khugjikh ve.

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 12/

    Үүнийг бичигч аав ээжийн өгсөн нэрээрээ байхаасаа ичиж өөр нэрээр өөрийгээ нэрлэгч энэ авгай л харин өөрийн амьдарлаасаа ичиж амьдармаар юм даа

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 12/

    Энхтуяа гэсэн нэрээ эмүүжин гэсэн нэрээр сольсон энэ шар авгайд зориулж хэлэхэд олон түмнийг уриалж доргиохоо болих хэрэгтэй. Газрын дорхи баялагаа ашиглах нь зөв шүүдээ. Өвчин хэнийг ч ялгахгүй хэнд ч хүрнэ чамд ч хүрнэ илүү үг илүү хошуугаа тат гэж хэлэе

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 12/

    Энэ авгайд Онцгой байдлын комисс, ЦЕГ, ЭМЯ хариуцлага тооцох ёстой. Ерөнхийлөгч нь 14 хоног тусгаарлаж байхад, яагаад тэр Франц хүнийг тусгаарлахгүй бгаа юм бээ.

    Хариулах
  • Zochin / 2020 03 сар 12/

    Erguu har gichiig ter hairtai frantstai ni hamt bailgaach salj hagatsaj chadku yumnuud 1uhriin ewer dorgiwol 1000uheriin ewer dorgino gdg l bolloo do erguu gichii gdg ug ch bagadna shuu gichii hdg chin tengerleg amitan jinger hdg biluu
    Jingiin tsuwaa yawjil bdg
    Jinger nohoi hutsjil bdg gd

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Палбийсан өмхий үнэртсэн балай чавганцыг одоо барьж хориорой. Хойт Солонгост зүгээр л вирустэй хүнийг буудан цаазалсан. Энэ палбигар өмхий чавганц асар их гай тарьлаа. Дээр нь Улаанбадрахын иргэдийг хэн хордуулаад байгаа нь тодорхой боллоо. Улаанбадрахчууд хохиролоо энэ гичийгээс аваарай. Ми овогтыг

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Ганц улс байтугай дэлхий нийтээрээ мөрдөж биeлүүлж байгаа хорио цээрийн дэглэмийг хувиа хичээж зөрчин вирус тээгчийг дураар нь сэлгүүцүүлсэн энэ авгайг огцруулах хэрэгтэй ш дээ. Уг нь өөрөө дутагдлаа хүлээгээд огцорчих хэрэгтэй юм бган Даанч тийм ёс зүй байхгүй л дээ энэ бэртэгчин авгайд

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Ганц улс байтугай дэлхий нийтээрээ мөрдөж биeлүүлж байгаа хорио цээрийн дэглэмийг хувиа хичээж зөрчин вирус тээгчийг дураар нь сэлгүүцүүлсэн энэ авгайг огцруулах хэрэгтэй ш дээ. Уг нь өөрөө дутагдлаа хүлээгээд огцорчих хэрэгтэй юм бган Даанч тийм ёс зүй байхгүй л дээ энэ бэртэгчин авгайд

    Хариулах
  • Сонгууль / 2020 03 сар 11/

    Сонгуулиар дүнгий нь тавиад өгчих наад хүндээ

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    gadyyr dotyyr yabaad icheh nyyrendee ileg naachihsan bololtoi doo?....

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Эх оронч ундраа уранаа олборлуулахгүй гэж энэ францад корона өгсөн гэж ярих ч хүмүүс бна

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Эх оронч ундраа уранаа олборлуулахгүй гэж энэ францад корона өгсөн гэж ярих ч хүмүүс бна

    Хариулах
  • Zochin / 2020 03 сар 11/

    Dahij manai bgd buu uzegd

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Тэр олон хүн тусгаарласан зардлыг өөрөөр нь төлүүл !!!

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Naad areva g chin uhval ih um garnadaa neg heseg ih mongonii uner avsan gishuud ondorloguud hoslon duulaad bsan bizdee heden ond bilee. Mongoliin baylagaar garaa ugaasan gadna dotniin niilj uls ornii esreg ajilladag iim umnuudiin uildliig ni buur todorhoi bolgoj bgad arga hemjee avch baimaar.

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    БАЛАЙ АВГАЙ ҮХВЭЛ ТААРНА

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Ядаж мааскаа эмч нартаа тараагаач ээ, шүдний эмч нар л гэхэд шүдээ үзүүлээд ангайж байгаа хүнийхээ арай л ам уруу нь хамраа шаагаад оруулчихалгүй эмчилгээ үйлчилгээ явуулдаг шүү дээ, гэтэл мааск эмнэлгээс нь өгөхгүй юм, эмч ч гэсэн цаанаа амьдралтай, үр хүүхэдтэй хүн

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Ene hujaa ugshliin baliar avgaig ahij bitgii songooroi!

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    энэ авгай улс орныг минь самарахиймаа

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Хуулийн өмнө тэгш бай энэ гишүүнийг ч гэсэн хариуцлага тооц

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Эрүүл мэндээ бодохгүй үхчихвэл тэр их мөнгөөр яах юм. Амиа бодогч нар Халдвартай газраас ирчихээд хязгаарлалтанд орохгүй өвчинд хаалга байдаггүй.

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    энэ их хандив мөнгө хаашаа ороод байна аа халуун цэг дээр ажиллаж байгаа эмнэлэгийн ажилтан, цагдаа нар солих маскгүй хэцүүхэн байна шүү

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    энэ их хандив мөнгө хаашаа ороод байна аа халуун цэг дээр ажиллаж байгаа эмнэлэгийн ажилтан, цагдаа нар солих маскгүй хэцүүхэн байна шүү Сарангэрэл сайдаа

    Хариулах
  • Zzz / 2020 03 сар 11/

    100garan orond degdchiheed bhad 5-han uls nerleed suuj bgaag l oilgohgui bna. Golomtolj tarhaagui l bol ayulgui gej oilgood bgaa ZG, UOK-nhan denduu emgeneltei! Denduu hariutslaggui!!!

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    Yun zuvhun ichij amidrah ve Ene chiny delhii ayul uchraad bui ene haldvarin hor urshgoig maniasaa ilu uhaarah bolovsroltoi hun bzde Odo harin Mongol Ulsin Undesnii Ayulgui baidlin esreg gemt hereg hiichleesh dee Tuiniigee uhaarch yal shiitgelee edleh n shudarga yosond niitsne

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 11/

    IH DOLLOR ARD IIMERHUU HUN BGAA N OILGOMJTOI.TEDEND MONGOL ULS ENE TER BOL SONIN BISH.AVILGAL AA L AVCH BVAL ELBEG SHIG HENIIG CH HAIRLAHGUI HOSHGIRONOSHUUDEE...

    Хариулах