Дөрвөн удаагийн нислэгээр БНСУ-д байгаа 1000 иргэнээ авчирна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 11 ・ 2

Ерөнхий сайд У. Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар тусгай үүргийн онгоцыг дөрвөн удаа нисгэж БНСУ-д байгаа 1000 иргэнээ эх оронд нь авчрах шийдвэрийг гаргалаа.

Мөн Япон улсад байгаа иргэдээ ч мөн эх оронд нь авчрах бөгөөд иргэд тухайн улс бүртээ шинжилгээ хийлгэхээс гадна Монголд ирээд шинжилгээ хийлгэж, 14 хоног тусгаарлагдах юм байна.

Тухайн улсад оношлуулах зардлыг Засгийн газраас гаргах бол ирэх зардал болон тусгаарлах байрны зардлыг иргэн өөрөө хариуцна. 

Мөн Европын холбооноос ирэх хүндэтгэх шалтгаантай иргэдийг Москва, Истанбулаар тусгай үүргийн онгоцоор авахаар ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хэсгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ахалж буйг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Улсын Онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар нэн шаардлагатай буюу өндөр настан, нялх хүүхэдтэй хүмүүс, эмчилгээнд явсан, жирэмсэн эмэгтэйчүүдийг нэн тэргүүнд эх оронд нь авчрах шийдвэрийг гаргаад байсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: