Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2020 03 сар 12

 

Дэлхий нийтэд тархаад буй “цар тахал” буюу “COVID-19” халдвар Монгол Улсад илэрсэн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах, энэ хугацаанд шүүх хуралдаан зарлахгүй байх зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд шүүхийн байранд иргэдийг нэвтрүүлэхгүй байх зэрэг бүхий л арга хэмжээг авах нь зүйтэй гэж үзсэн болно.
Гэвч хуульд заасан хэрэг шийдвэрлэх хугацаа, шүүх хуралдаан удаа дараа хойшлогдсон байдал зэргээс шалтгаалан зарим шүүх хуралдааныг товлосон өдөр, цагт хэвийн үргэлжлүүлж, шүүн таслах ажиллагааг явуулах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна. 
Тус Тамгын газраас шүүхээр үйлчлүүлж буй иргэдэд амны хаалт зүүх шаардлагыг тавьж, шаардлагатай тохиолдолд амны хаалтаар ханган, биеийн халууныг тусгай багажаар хэмжиж шалган нэвтрүүлж, “Улаанбаатар ариутгал” ХХК-тай хамтран шүүгч, ажилтнуудын өрөө тасалгаа, хуралдааны танхимууд болон тусгаарлах өрөө гэх мэт шүүхийн байрны нийт 29300 м.кв талбайд ариутгал, халдваргүйжүүлэлтийг 2 удаа хийлээ. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх