А.Баттүшиг: Л.Наранбаатар тоть шиг нэг гүтгэлгээ явуулж, захиалгаар баримтгүй дайрахаа зогсоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 03 сар 13

 

Эдийн засагч Л.Наранбаатар өнөөдөр “Страто” компанийг З.Энхболдын хамаарал бүхий хэмээн хэвлэлийн хурал хийсэн. Тэгвэл түүний энэхүү мэдээллийг 100 хувь ор үндэслэлгүй, худал гүтгэлэг гэж “Страто” компанийн захирал А.Баттүшиг албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр "Би Страто компаниа 2015 оны наймдугаар сард үүсгэн байгуулсан. Ингэхдээ зөвлөх үйлчилгээ, маркетингийн чиглэлээр ажиллахаар байгуулж байсан юм. 2017 оноос эхлээд нүүрс угаах чиглэлээр ажиллахаар Хятад хөрөнгө оруулагч нартай хамтран судалгаагаа хийгээд үйлдвэрлэлээ босгосон. Харин өмчлөлийн талд дээр 50 хувь Хятад, 37 хувь нь минийх, үлдсэн хувьцаа нь өөр хүнийх байдаг. Яагаад манай компанийг З.Энхболдтой холбоод байгаад гайхаж байна. З.Энхболдын дүү З.Хишигтогтох бид хоёр бол найзууд. Өөр компани дээр хувьцаа эзэмшдэг нь үнэн. Гэхдээ хувьцаа эзэмшигч болгоныг хооронд нь хольж хутгаад байгаа нь зохисгүй үйлдэл. Компанийн дүрэм, хууль журманд ийм зүйл байж болохгүй. Манай компани З.Энхболд гэдэг хүнтэй ямар ч холбоо, хамааралгүй. Энэ талаараа би хоёр ч удаа хуулийн байгууллагад дуудагдаж мэдүүлгээ өгч байсан.

Манай компанийн хөрөнгө оруулагч бүгд ил тод байгаа. Л.Наранбаатар намайг хоёр компанийн захирал гээд байна лээ  “Браунрок” компанийн Гүйцэтгэх захирал нь би гэхдээ энэ компани үйл ажиллагаа явуулдаггүй. Патент нь л бүртгэгдсэн. Нөгөө компанийн захирал нь би биш. Энэ нь ч ил тод бий. Ингэж барин тавин худлаа ярьж, хүн гүтгэх хэрэггүй ээ.

Мөн ТЭЗҮ-ээ батлуулаагүй байхдаа Страто үйл ажиллагаагаа явуулсан гээд байгаа. Бид ТЭЗҮ-ээ 2018 оны хоёрдугаар сарын 10-р сард батлуулж, нээлтээ 2019 оны долдугаар сард хийсэн. Энэ үеэр хэвлэлийнхэн хүртэл уригдан очиж мэдээлэл бэлтгэж байсан. Түүнчлэн Үндэсний хөгжлийн газартай татварын тогтворжуулалтын гэрээ хийсэн байдаг. Ингэхдээ хуурамчаар үйлдсэн гэж мэдээлж байна. Л.Наранбаатар аа энэ тогтворжуулах гэрээг хийхэд хэд хэдэн шалгуур бий. Гурван жилийн хугацаанд 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт авсан байх ёстой гэсэн үүрэг авдаг. Ингэж байж тогтворжуулах гэрчилгээгээ авсан. Үүний үүрэг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагч баталгаатай байх хэрэгтэй. Нэг өдөр л хэн нэгэн нөхөр нь татварыг нэмэхэд энэ тооцоолол нь ядаж 9 жилийн тогтвортой байх ётсой гэсэн бодлоготой явдаг. Ингээд энэ гэрчилгээгээ авсан байгаа. Дөрвөн төрлийн татварт хөнгөлөлт үзүүлж байгаа биш ээ. Тогтворжуулж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Харин Л.Наранбаатарын яриад байгаа шиг “Бороо гоулд” шиг татвараас чөлөөлөгдөнө, хөнгөлөгдөнө гэсэн зүйл байхгүй.

АМНАТ-ийг олборлогч төлдөг болохоос боловсруулагч нар төлдөггүй юм. Олборлогч газар доороос ард түмний баялагыг авсан бол татвараа төлөх ёстой. Эдийн засагч хүн байж ийм тооцоолол байхгүйгээр хүн гүтгэж байгаад би их гайхлаа.

Манай компани “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нүүрсийг үнэгүй аваагүй. Дуудлага худалдаанд оролцож, хамгийн өндөр дүн буюу нэг тонн нүүрсийг 2019 онд 72 ам.доллараар худалдан авсан. Харин тэгэхэд БНХАУ-ын “Чалко” компани нэг тонн нүүрсийг 2019 онд НӨАТ-гүйгээр 55 ам.доллараар авч байгаа.

Намайг НӨАТ-ын татвар төлдөггүй гэж Л.Наранбаатар гүтгэлээ. Манай компани НӨАТ төлсөн. Бүр 3.4 тэрбум төгрөгийн НӨАТ төлсөн. Гэтэл өнөөдөр би энэ НӨАТ-ынхаа буцаан олголтыг авч чадахгүй байна. Татварынхан 2019 оны наймдугаар сараас хойш шалгаж байна гээд одоог хүртэл өгөөгүй явна.  Уг нь бол экспортын бүтээгдэхүүнд НӨАТ бодогдох ёсгүй. АМНАТ дээр боловсруулах үйлдвэрүүдийг нятлах бодлого барьсан. Манайх олборлогч биш боловсруулах үйлдвэр болохоор АМНАТ төлөхгүй.

Л.Наранбаатар бас төмөр зам яриад байгаа. Зүүнбаян манайхаас хэдэн километр билээ. Үнэхээр түүний хэлснээр бариулж байгаа бол би шууд Чойр руу төмөр замаа бариулна биз дээ. 2010 оны 32-р тогтоол гээд төмөр зам барих бодлогыг төрөөс баталжээ. Үүн дээр нь эхний үе шат барьж эхлэх Даланзадгад, Таван толгой, Зүүнбаян гэсэн байгааг яагаад төрийн бодлоготой Страто компанийг оролцуулаад байгаад гомдолтой байна. Намайг маш хямдхан гэрээ хийчихсэн мэтээр яриад байгаа нь бас тун хачин.

Сонгон шалгаруулалтад оролцож байж 72 ам.долларын гэрээ байгуулж, 150 мянган тонн нүүрсийг угаагаад гаргасан. 63 ам.долларын гэрээ хийж, 60 хувийн муу чанарын нүүрс авъя гэж байгуулсан. Хэн ч авдаггүй гологдлыг бид авсан. АМНАТ-ын асуудлаас болоод манай үйлдвэрийн хөрөнгө оруулалт бүрэн зогссон байгаа. АМНАТ-аас манайд хууль бус журмаар төлөх шаардлага тавьсан. Үүний дагуу бид гомдлыг холбогдох газар нь өгнө.

Эдийн засаг хүн нь Хөрөнгө оруулагч нь Хятад компани гээд байхаар ямар улс Монголд хөрөнгө оруулалт хийх үү? Бид Хятадад нүүрсээ зарахгүй өөр хаана зарах вэ?

Манай компани нэг тонн нүүрсийг 70 ам.доллараар худалдан аваад түүнийг 26 ам.доллараар тээвэрлэдэг. Угаахад 5 ам.долларын зардал гарна. Угаасны дараа шороо, чулуу хог хаягдал нь хасагдахаар цэвэр нүүрсний хэмжээ тодорхой хэмжээнд багасдаг. Угаасан нүүрсээ Замын-Үүд рүү долоон ам.доллараар тээвэрлэхээр ашиг гэх зүйл үлддэггүй.

Харин ч бүр алдагдалтай ажиллаж байгаа. Тэгэхэд Л.Наранбаатар намайг нугалсан ашиг олж байгаа мэтээр гүтгэн дайрч байна. Тэр хүн эдийн засагч өөрийгөө хэлдэг боловч ярьж байгаа нь эдийн засагч шиг биш байгаа.

Манай компани Л.Наранбаатарын хэлсэн шиг өм цөм ашиг олсон зүйл байхгүй. Харин ч алдагдалтай байсан учраас 100 гаруй ажилтнаа арга буюу халсан. Манай компани руу илт гүтгэн дайраад эхэлмэгц БНХАУ-ын хөрөнгө оруулагчид маань болгоомжлоод хөрөнгө оруулалтаа зогсоочихсон. Мөнгө хийж баяжаад байсан зүйл байхгүй. Манай компани олборлогч байсан бол хамаагүй би лицензээ хураалгаж болно. Гэтэл манайх боловсруулагч компани шүү дээ. Хувийн хэвшлийн хүний үйлдвэрийг хураах хууль байхгүй. Манайх 100 хувь зогсчихсон байхад ажиллаж байна гээд байх юм. Та нар ямар их мөнгөтэй юм. Ард нь улс төр л яваад байх шиг байна. Л.Наранбаатар аа  тоть шиг дахин дахин гүтгэлгээ яриад яваад  байхаар  боль.

 

 

“Хишиг арвин индустраиал” ХХК-ийн ерөнхий менежер н.Мөнхбаяр

Иргэн Л.Наранбаатарын хийсэн мэдээлэлд тайлбар хийе. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл замбараагүй өндөр үнэтэй ташиг олсон мэт дайрлаа. Тэр хүнийг хууль шүүхийн байгууллагад өгөх учраас үнэн мөн нь тодорхой болох байх. Манай компани уул уурхайн операторын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тендерт өрсөлдөн шалгараад л үйл ажиллагаа явуулдаг. Мөн З.Энхболд гэдэг хүнтэй ямар ч хамааралгүй. 


 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх