Л.Мөнхтүшиг: Манай улсын нэг иргэн 28 настай Б эмчлэгдээд сөрөг хариу гарсан

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 14

ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я. Буянжаргал: 1298 хүнийг ажиглалтад авч хяналаа. Дархан-Уул аймагт Алтанбулагийн хилээр нэвтэрсэн 13 иргэд тусгаарлагдлаа. Бид тусгаарлах ор, бэлтгэл ажлыг хангаж ажиллаад бэлэн байдалд байгаа. Амьсгалын амппарат, хүчилтөрөгчийн болланыг маш сайн нөөцөлж ажиллаж байна. Удирдамж зааврын дагуу бид бэлтгэлээ бүрэн хангасан. Гадаад болон дотооддын иргэддээ мэдээлэл өгөхөөр олон утасыг ажиллуулж зөвлөгөө өгч байна. Дэлхий нийтээр хүмүүсийг нэг дор цуглуулахгүй байхыг зөвлөж байгаа учраас эдгээр арга хэмжээг авч ажиллахаар цахим системийг ажиллуулаад байна.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Солонгос улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийн дагуу хандахад манай улсын иргэн эрүүл саруул байгаа гэдгийг мэдэгдэе. Солонгос улсын халдварт өвчин судлалын төвөөс тодруулахад 28 настай Б Тэгү хотод ханиадны шинж тэмдэг илрээд Дүүргийнхээ эмнэлэгт хандахад эерэг буюу коронавирусийн халдвартай гарчээ. Ингээд маш бага хэмжээтэй эерэг гарсан тул тус эмнэлгээс анхны тусламжийг үзүүлээд давтан хоёр удаа шинжилгээ авахад сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй байна. Албан ёсны хүмүүсийн мэдээллийг хүлээн авахыг уриалж байна. Нөгөө нэг хүн нь элэгний хурц халдвараар нь хүндэрч нас барсан иргэнийг ярьжээ. Иймд баттай эх сурвалжийн мэдээллийг хүлээн авахыг иргэдээсээ хүсэж байна.

 

 

   

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.