Цагдаа нар ямар учраас АН-ын гишүүдийн мэдээллийг цуглуулж эхлэв?

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 03 сар 17 ・ 6

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ сарын 16-нд асуулга хүргүүлээд байна.

Учир нь УИХ-ын ээлжит сонгууль ойртсонтой холбогдуулан сөрөг хүчний намын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, үйл ажиллагааг нь хязгаарлах, тандан судлах зэрэг зохисгүй үйлдэл гаргаж байна.

Тухайлбал, ЦЕГ-аас өгсөн чиглэлийн дагуу улс орны хэмжээнд Ардчилсан намын нийт гишүүдийн судалгааг гаргуулахаар намын шат, шатны байгууллагад дарамт, шахалт үзүүлэх боллоо.

ЦЕГ-ын энэхүү үйл ажиллагаа нь Үндсэн хуульд нийцэхгүй бөгөөд Ардчилсан намд нэгдсэний төлөө Монгол Улсын иргэнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэх үйл ажиллагааны эхлэл гэж үзэн, эрс эсэргүүцэж байгаагаа шаардлагадаа дурджээ.  Цагдаагийн байгууллагын шууд харъяалан удирддаг төрийн чиг үүргийг МАН-ын дотоод үйл ажиллагаатай хутгалдуулан, сөрөг хүчний намынхаа мэдээллийг хууль хүчний байгууллагын сүр хүчээр далайлган авахыг оролдож байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагын чиг үүрэг өөрчлөгдөн иргэдийн эвлэлдэн нэгдэх, аливаа намд элсэх эсэхэд хяналт тавьдаг байгаа нь  Үндсэн хууль зөрчсөн үйлдэл юм.

Тиймээс ч УИХ-ын гишүүн, Ардчилсан намын С.Эрдэнийн асуулгын хариуг нэн даруй ирүүлэхийг шаардаж байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 03 сар 18/

    Ухаантай байж Ардчилалаа хамгаалья! Нэг л дарангуйлал ойртоод байх шиг эмзэглэл, айдас төрөөд л байна..... АН-ынхаан Та нар юу бодож байна вэ?

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 18/

    Хамаг муу муухай юм АН-ынхнаас л гардаг

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 18/

    Evlelden negdeh erh chuloog boogduulbal Ar:dchilal duusaa!!!

    Хариулах
  • Dgm / 2020 03 сар 17/

    Эрдэнэ та бол НД хөрөнгөөр мөн ч их гараа угаасан идсэн хүн шүү та үгүй гэхгүй л байх

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 17/

    1937 он давтагдах нь дээ, Ман үнэн үү

    Хариулах
  • bat / 2020 03 сар 17/

    2020 оны сонгуулиар ард түмэн минь намчирхал яахав Шинэ нам шинэ хүмсийг дэмжэцгээе хуучин төрийн хуулийн механизм хөдөлгөхгүй энгээд төр зөв ажиллаж ард түмэн хожноо

    Хариулах