Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 03 сар 19
・ 5

Монгол гэлтгүй дэлхийг айлган, сандаргаж буй “КОВИД 19”-өөс ард иргэдээ хамгаалах арга хэмжээг Хүрэлсүхийг Засгийн Газар их гүрнүүдэд үлгэр жишиг болохуйц авч, хэрэгжүүлж байгаатай маргах хүн цөөн биз ээ. Харамсалтайн энэ аймшигт тахлаас дутуугүй айдас хүйдсийг авчирч байгаа эдийн засгийн хямралын өмнө энэ засгийн газар хүчин мөхөстөв үү аль эсвэл мэдлэг дутав уу, бүү мэд. Зайлшгүй шалтгаанаас болж ихэнх бизнесүүд үйл ажиллагаагаа зогсоон, хөл хорионоос болж худалдан авалт багассан. Энэ цаг үед сурснаараа бүсээ чангалж буй Монголын бизнесүүдээ Засгийн Газар нь дэмжлэг үзүүлэхийн оронд хэдхэн сарын дараа болох сонгуулиа бодож аж ахуй нэгжүүдээ “галт тэрэгний урдуур түлхэж байна”. Цалинтай чөлөө олгох нь бүү хэл цалингаа ч тавьж чадахгүй байгааг мэдсээр байж шадар сайд Ө.Энхтүвшин хувийн хэвшлүүдэд 12 хүртэлх насны хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олгохыг “үүрэгдсэн”. Бизнесүүдээ зараад ч таны “тушаалыг” биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг өрөө ч бизнес хийж явсан хүн мэдмээр. Энэ бол зүгээр л боломжгүйг нь мэдсээр байж “оноо авах” гэсэн тоглолт байлаа.
Энэ тоглолтын төлбөрийг ажилчдынхаа өмнө эвгүй байдалд орсон бизнес эрхлэгчид төлсөн. Эвгүй байдал ч гэж дээ бизнесийн хамгийн үнэт зүйл, хөдөлгөх хүчин зүйл болох ажилчдын сэтгэл зүй, урам зоригт маш том цохилт болсон. Засгийн Газар өчигдрийн ээлжит хурлын шийдвэрээрээ аж ахуй нэгжүүддээ дахин нэг “бэлэг” барьсан нь хэрэглээний зээлийн хүү болон үндсэн төлбөрийг 90 хоног төлөхгүй байх боломжоор иргэдээ хангах байлаа. Уг зээлийг авсан хүмүүсийн 90 гаруй хувь нь хувь хүмүүс байдаг аж. Зээлтэй бизнесүүд чинь яах юм бэ. Бизнесүүд ядарсан ард иргэдтэйгээ барьцаж байгаа мэт сонсогдож магадгүй. Гэхдээ жижиг дунд бизнесүүдийг чинь ядарсан ард иргэд чинь амьдралаа дээшлүүлэх гэж, заримдаа өр ширэнд орон хийдэг юм шүү дээ. Дээрээс нь энэ зээлийг авсан ард иргэдийн чинь цалинг тавьдаг компаниуд хаалгаа барьчих юм бол яах юм бэ, 90 хоног өнгөрсний дараа бүгдээрээ улсад ажилд орох уу. Засгийн Газар ажлын байр, цалингаар хангах уу. Тэр ч нээрээ энэ Засгийн Газарт хамаагүй л дээ. Нэгэнт хамгийн амьдралд ойрхон зүйл болох зээлийг нь түр хугацаанд хойшлуулаад “оноогоо цуглуулчихсан”, “уснаас хуйраа гарах” аргаа олчихсон шүү дээ. Засгийн Газрын эс үйлдлээс болоод бизнесүүд хэдэн зуугаараа дампуурсан ч эздийнх л буруу, Засгийн Газар маань ард иргэдээ дэмжсэн. Яагаад бизнесүүдээ ХХОАТ, нийгмийн даатгалын шимтгэл, үл хөдлөх ба газрын хураамжаас нь чөлөөлж болохгүй байгаа юм бэ. Ядаж ус, цахилгааны мөнгийг нь хөнгөлөхгүй юм уу.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.