С.Эрдэнэ: Тэнгэрийн зам гэх тооцоо судалгаагүй зүйл ярьж байгаа засгийн газар хариуцлага хүлээх цаг болсон

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 23 ・ 7

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-АН-аас өндөр хүүтэй зээлтэй иргэд, ААН-ийн зээлийг гурван хувьд шилжүүлэх хуулийн төсөл өргөн барьсан. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-Коронавирусийн тархалтыг зогсоох, өвчнөөс сэргийлэх ажил чухал. Гэвч цаад талд нь гарч байгаа сөрөг үр дагаврыг тооцох хэрэгтэй. Өнөөдөр ЖДҮ-ийг хааж, зогсоож байгаа нь ямар сөрөг дагавар үүсч байгааг хэн ч тооцохгүй байна. Маш олон ажлын байр хаагдаж, үүнээс улбаалж олон хүн орлогогүй болж эхэллээ. Цалингаас цалингийн хооронд амьдардаг хичнээн иргэд байдаг билээ. Манай улсад ядуурал, ажилгүйдэл 30 хувь гараад явчихлаа. Цааш дахин нэмэгдвэл юу болох вэ. Эхний ээлжинд 250-300 мянган иргэн шууд ажилгүй болох эрсдэл хаалга тогшиж байна. Эдийн засгийн болон нийгмийн маш том аюулын харанга дэгдээд байхад Засгийн газар ямар ч бэлтгэлгүй, анхааралгүй байгаад гишүүний хувьд санаа зовж байна. УИХ дахь АН-ын зөвлөл хуралдаад ажлын байрыг хадгалах, ажил олгогч нарын ажлын байраа хадгалж үлдэх боломжийг дэмжье, иргэдийнхээ цалин орлоготой байх боломжийг дэмжихийн тулд нэн түрүүнд эдийн засгийн арга хэмжээ авах ёстой гэж үзсэн.

-Коронавирусийн тархалт хурдацтай нэмэгдэж байгаагаас шалтгаалан бусад улс орнууд эдийн засагтаа хэрхэн анхаарч байна вэ?

-Манай улс 2020 оны улсын төсөв батлах явцад маш их үр ашиггүй гурван их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталсан. Дэлхийн том, жижиг гэлтгүй бүх улс оронд зөвхөн коронавирусийн эсрэг хориг арга хэмжээ авахаасаа гадна эдийн засгаа хэрхэн хамгаалах вэ гэдэгт төр засгийн удирдлагуудынх нь толгой өвдөж байна. АНУ гэхэд аж ахуйн нэгжүүддээ нөөцөөсөө эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг батлуулж өгч байна. Герман улс баялаг бүтээгчиддээ 500 тэрбум еврогийн хөрөнгийн эх үүсвэр гаргаж өгсөн. Англид гэхэд л эдийн засгаа зогсоохгүй гэж үзэж байна. Энэ бүгдээс харахад бусад улс орон коронавирусээс илүү эдийн засагтаа анхаараад эхэлчихлээ.

Ерөнхийлөгч төсөв дээр хэрэггүй олон хөрөнгө оруулалтаа тана гэж хориг тавьсан. Харамсалтай нь хүлээж аваагүй. Бид судалгаа хийгээд ажиллахад эхний ээлжинд ямар ч шаардлагагүй 380 гаруй барилга объект байна. Энэ бүхэн аминд тулсан асуудал биш. Үүнийг царцаах нь зүйтэй гэж үзсэн. Нэн тэргүүнд ажлын байраа хадгалъя, баялаг бүтээгч ажил олгогчдын бизнесийг дэмжье гэх зорилгоор хууль өргөн барилаа. Өнөөдөр 5000 орчим ААН зээлтэй байна. Арилжааны банкуудаас дунджаар 100 хүртэлх сая төгрөгийн 20-24 хувийн хүүтэй зээлтэй гэсэн судалгаа байгаа юм.

ингээд эхний ээлжинд 100 хүртэлх сая төгрөгийн зээлтэй аж ахуйн нэгжүүдэд 380 гаруй обьектыг төсвөөс хасаад тэнд зориулах 380-аад тэрбум төгрөгийг шууд ЖДҮ-ийн сан руу шилжүүлэх юм. ингээд Төрийн банкаар дамжуулан одоо зээлтэй байгаа аж ахуйн нэгжүүдэд зээл олгоё гэж байгаа юм. Шинээр бол зээл олгохгүй. Аж ахуйн нэгжүүдээ хүүгийн дарамтаас гаргая гэх тооцоо төслийг боловсруулж хуулийг өргөн барьсан.

-Төсөвт тодотгол хийнэ гэсэн үг үү. Сангийн сайд төсөвт тодотгол хийх шаардлагагүй гэж удаа дараа хэлж байгаа...

-Мэдээж төсөвт тодотгол хийж таарна. 6-9 сар бусдын гар харахгүй баялаг бүрдүүлчихсэн. энэ бол түр зуурын хямрал, эргээд эдийн засаг өснө гэж Сангийн сайд ярьж байна лээ. эргээд эдийн засаг өсөх ямар ч нөхцөл харагдахгүй байна. Дэлхийн том сүлжээ бизнесүүд, компаниудын хувьцааны индексүүд бүгд унаж байна. Сүүлийн 40, 50 жил үзэгдээгүй том хямрал бий болчихлоо. Дэлхий нийтээрээ хямарч байхад Монголын эдийн засаг яагаад эргэж сэргэнэ гэж. Сонгуульд зориулсан ийм шоу хийхээ болих хэрэгтэй л дээ. Дөрвөн жилийн хугацаанд маш олон өр зээл төлсөн гэж ярьж байгаа. 2016 онд нэг хүнд ногдох бодит өр 15 сая төгрөг байсан бол өнөөдөр 25 сая төгрөг болчихсон. үнэхээр зээл төлсөн юм бол нэг хүнд ногдох өр яагаад нэмэгдээд байгаа юм. засгийн газрын өр гэхэд дөрвөн тэрбум ам.доллараар өсчихсөн. 1.2 хувьтай байсан инфляци зургаан хувьтай болчихлоо. Өр дараад байгаа юм бол үр дүн нь хаана тусаад байгаа юм. Бодит үр дүнгээр асуудлаа яримаар байна.

-Сонгуулийн жилтэй холбоотой манай эдийн засаг хэрхэх бол?

-эдийн засагт үүсэх нөхцөл байдлаа урьдчилж ярилцъя, шаардлагатай бол Уих-ын ээлжит бус чуулган хуралдуулъя зэрэг саналаа Уих-ын даргад хүргүүлсэн. Ямар ч хариу өгөөгүй. Ингээд бид эдийн засгийн тооцоо судалгааг нь гаргаад эхний ээлжинд баялаг бүтээгч ажлын байр бий болгож байгаа тэр хэсгээ дэмжье гэж байгаа юм. зөвхөн ажил олгогчийг дэмжээд байгаа юм биш. Ажил олгогчийг дэмжсэнээр тэнд ажиллаж байгаа хүмүүс ажилтай, орлоготой байна.

-АН-ын Үндэсний бодлогын хороо өнгөрсөн долоо хоногт цахимаар хуралдсан. Ямар асуудлууд хэлэлцсэн бэ?

-Улс төрийн түүхэнд анх удаа манай нам онлайнаар хурлаа хийлээ. Хуралд ҮБХ-ны гишүүд маш идэвхтэй оролцсон. Маш өргөн хүрээнд оролцож, олон саналууд ирсэн. Хурлаар нэгдүгээрт, 2020 оны Уих-ын сонгуульд оролцох АН-ын мөрийн хөтөлбөрийн төсөлд санал авах төслийн хэлэлцүүлгийг явуулсан. Хоёрдугаарт, коронавирустэй холбоотой засгийн газарт өргөн барьсан төсөл хөтөлбөрийн арга хэмжээ, хуулийн төслийг хэлэлцсэн. Гуравдугаарт, АН-ын үндсэн дүрэм түүнтэй холбогдсон зарим нэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж шийдсэн.

-Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалж сонгууль хойшлогдох уу гэх зүйл яригдаж эхэллээ. УИХ-ын сонгууль хойшилбол аль нэг улс төрийн хүчинд ашигтай юу?

-Сонгуулийг хойшлуулах эсэх асуудал нь хуулиараа зохицуулалттай. Улс оронд онцгой нөхцөл байдал үүссэн, онц нөхцөл байдал тогтоосон үед сонгуулийг хойшлуулдаг. Өнөөдөр Монголд онц байдал тогтоох хэмжээний онцгой нөхцөл байдал хараахан үүсээгүй байна. ийм үед сонгуулийг хойшлуулах асуудал ярих нь эрт. Нөхцөл байдал хяналтаас гарчихаагүй байна. Улс төрийн зорилготой сонгуулийг хойшлуулна гэж ярьж байгаа зарим нэг улс төрийн нам, улстөрчид байх шиг байна. Ер нь сонгууль хойшилсноор аль нэг улс төрийн нам хожоод байх юмгүй. Хуулийн хугацаандаа сонгууль явагдвал илүү үр дүнтэй.

-Засгийн газраас Тэнгэрийн зам төслийг хэрэгжүүлэх шийдвэр гаргасан талаар Зам, тээвэр хөгжлийн сайд мэдээлсэн. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-2012-2016 онд АН-ын тэргүүлсэн эвслийн засгийн газрын үед нийтдээ 3000 гаруй км хатуу хучилттай зам тавьсан байдаг. Өнгөрсөн коммунизм, социализмын хугацаанд барьсан нийт замын уртаас илүү урт зам тавьсан. 21 аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбосон замууд, томоохон төв суурин газар луу тавьсан замууд тавигдаад хэдхэн газар шинэчлэгдээгүй үлдсэн байсан. Баянхонгор, Говь-Алтай аймгийн хоорондын 100 гаруй км зам одоо болтол баригдаагүй. завханы Сонгиноос Увс аймагтай холбосон 120 км зам ноднин ашиглалтад орно лээ. Налайхын 40 гаруй км зам одоо бүрэн дуусаагүй, 60 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Огт юм хийгээгүй гэж хэлүүлэхгүйн тулд яаран сандран хийсэн. Дарханы замыг хэд ч хуулав. Хичнээн олон хүний амь нас эрүүл мэндийг хохироов. Энд хэн ч хариуцлага хүлээгээгүй. зГхэГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ 2050 онд монгол хүний цалинг 1000 ам.доллар болгоно гэж ярьж байгаа юм. 30 жилийн дараа монгол хүн 1000 ам.долларын цалинтай болох юм уу. ийм үлгэр шиг юм ярьж хэний тархийг угаагаад байгаа юм. Солонгос улс гэхэд нэг хүний хөдөлмөрийн үнэлэмж дунджаар 2000-3000 ам.доллар байна. Гэтэл бид 30 жилийн дараа Солонгосын түвшинд хүрэх юм уу. Ямар ч тооцоо судалгаагүй, ирээдүй рүү тэмүүлсэн тэмүүлэлгүй зүйл ярьж байгаа засгийн газар хариуцлага хүлээх цаг нь болсон.

Тэнгэрийн замын эх үүсвэрээ хэрхэн тооцсон юм. 800 сая ам.долларын эх үүсвэрээр 13 км зам тавина гэж байгаа. Нэг км-т ногдох бодит зардал 60 гаруй сая ам.доллар. Нэг км замыг 60 гаруй сая ам.доллараар барьж байгаа улс орон дэлхийд хаана ч байхгүй. Асуудалд яаж хариуцлагагүй ханддаг гэдгээ харуулсан мэдэгдэл гэж харж байна.

www.dnn.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

7 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Zochin / 2020 03 сар 23/

    adilhan iddeg baij neg negiigee barij idehnvv.bvgdeere MANAN giihan shvde.MANAN giihan xet ix bayjsaar.xarin ARD tvmen xet ix yduursaar.

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 23/

    Хуцах сэдэв болгоныг шүүрч хуцдаг ГАХАЙ юм аа? Хамгийн гол энэнийг хуцах бүр үзэн ядалт ихсэх юм.

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 23/

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 23/

    Ийм даргатай ардчилсан намынхан ичих хэрэгтэй. та нарын цээжээ дэлддэг ардчилал, намын чинь орой дээр ийм л нөхөр сууж байна. тэгээд та нар үгийг нь дуугүй л дагах уу?

    Хариулах
  • Эрдэнийн вант улс буюу Баянгол дүүрэг / 2020 03 сар 23/

    Хөөрхий дөө, энэ амьтны амь нь тэмцээд эхэллээ. Ингэж байж намаа байхгүй болгочих вий дээ.

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 23/

    Солиотой дурак

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 23/

    Энэ С.Эрдэнэ гэдэг хүн одоо хэн болоод улс төр хийж попоордоод байдаг хүн бэ. Дандаа хар энергитэй юм яринаа. Гадаадад байгаа монголчуудаа аврах нь буруу гээд л баахан мэдэгдэл хийж ард түмний дургуйцэл, зэвүүг хүргэсэн. Одоо Засгийн газраас эдийн засгийн талаар хэд хэдэн чухал арга хэмжээг саяхан г

    Хариулах