Ж.Батзандангийн "Шинэ эвсэл" мөрийн хөтөлбөрөө танилцууллаа

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 23 ・ 5

 

Улс төрийн 11 нам,  109 төрийн бус байгууллага, 26-н мэргэжлийн байгууллагуудын  холбоо, эрдэмтдийн зөвлөл, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдсэн олон мянган иргэд хамтран “ШИНЭ ЭВСЭЛ” байгуулж мөрийн хөтөлбөрөө боловсруулан, Үндэсний аудитын газар хүргүүлэв. 

Мөн “Шинэ эвсэл” намын даргаар гишүүд санал нэгтэйгээр Ж.Батзанданг томилжээ. Мөрийн хөтөлбөртөө “Шинэ эрэлт”-ийн 21 бодлого боловсруулан олон нийт эрдэмтэн судлаачид болон эвсэлд нэгдсэн намуудын гишүүдээс санал авч баталсан аж.

Уг бодлогод авилгач албан тушаалтан өршөөлд хамрагдсан хууль тогтоомжийг үгүй болгох, ард түмнээс хулгайлсан өмч хөрөнгийг ард түмэнд эргүүлэн олгох, авлигад автсан хууль тогтоомж байгууллага хуулийн этгээдүүдийг цэвэрлэх, улс төрийн шинэчлэл хийх мөн эдийн засаг санхүүгийн салбарт томоохон шинэчлэл хийх, өнгөрсөн 30 жилд хуримтлуулсан 30 тэрбум ам долларын өрийг 3 сая ард түмнээр бус тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх, өргүй монгол хөтөлбөрийг хэрэгжүүлэх, мөн онцгойлон “Хөгжлийн хурд” хөтөлбөрийн дагуу 200 мянган ажлын байр бий болгож ажиллахаа намын дарга Ж.Батзандан онцоллоо. Мөн монголын үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл, Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар, Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхан нар мөрийн хөтөлбөр зорилт хэрэгжүүлэлтийн талаар онцлов.

Мөрийн хөтөлбөрт:
-Авлигад идэгдсэн, нөлөөнд автсан хууль, хяналтын салбарт их цэвэрлэгээ хийнэ.
-Авлига, албан тушаалын гэмт хэргийг хөөн хэлэцэх хугацаагүй болгож, түүний хамаарал бүхий этгээдүүдийг төрд ажиллахыг хориглоход чиглэж байгаа ажээ.
Мөн банк, санхүүгийн монофоль тогтолцоог задалж, ард иргэдээ санхүү, зээлийн хүүгийн боолчлолоос чөлөөлөхийг тусгажээ.
Түүнчлэн өнгөрсөн 30 жилийн хугацаанд хуримтлагдсан 30 тэрбум долларын өрийг 3 сая ард иргэдээр биш 30 гэр бүл, тэдний хамаарал бүхий этгээдүүдээр төлүүлэх "Өргүй монгол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан байна.
Улмаар Үндсэн хуулийн өөрчлөлтийг үргэлжлүүлэн хийж улс төрийн намыг хатуу гишүүнчлэлгүй болгож, намчирхал, талцлыг зогсоохоо амлажээ.
-Стратегийн орд газруудыг ард иргэдэд өмчлүүлж баялагийн хувьсгал хийнэ.
-Экспортыг дэмжсэн " Хөгжлийн хүрд" хөтөлбөрийг боловсруулан нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэн 200 мянга ажлын байр бий болгохоо мөрийн хөтөлбөртөө тусгажээ.
Ингээд дээрх мөрийн хөтөлбөрөө эрдэмтэн судлаачид, эвсэлд нэгдсэн намын гишүүдээс санал авч Үндэсний аудитын газарт хүргүүллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 03 сар 24/

    Үхрийн бөөр шиг юм нууд. Эвсэж чадах уу. Шал худлаа шоу. Та нараас нэр дэвшигч сонгуулиар гарлаа гэхэд маргаашнаас нь л зододлдож эхэлэх нь лавтай. Алаагүй ангийн арьс сайхан, аваагүй байхад авгай сайхан гээч юм болно доо. Муу ч гэсэн МАН АН 2 нь дээр гэдгийг ард түмэн мэднэ.

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 24/

    Ихэнх нь популистууд. Эд нар бүтэхгүй ээ

    Хариулах
  • Зочин / 2020 03 сар 23/

    shal hud garuud

    Хариулах
  • Zochin / 2020 03 сар 23/

    Шинэ эвсэл хэдэн гишүүд дэмжигчиддтэй болоо. Сошилоор мэдээлээрэй.

    Хариулах
  • Zochin / 2020 03 сар 23/

    Эрдэмтэд, Эдийн засагч, инженэрүүд, залуу, боловсролтой сэхээтнүүд хэр орсон болдоо

    Хариулах