УИХ-ын гишүүн Л.Болд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирээд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа билээ.

Тэгвэл сошиал орчинд түүний шинжилгээний хариуг сөрөг буюу коронавирустэй гарсан гэх мэдээлэл түгэж эхлэв. Харин түүнээс энэ талаар тодруулахад, надаас хоёр удаа шинжилгээ авсан. Хоёуланд нь коронавирус илрээгүй гарсан. Намайг даралт ихтэй, ядаргаатай байгаа болохоор ХӨСҮТ-д тусгаарласан байгаа. Сонгууль дөхөж байгаа болохоор элдэв гүтгэлэг мэдээлэл тарааж эхэллээ" гэлээ.

Өчигдөр УИХ-ын гишүүний ажлын албанаас "Сүүлдээ бүр гэр бүлийн гишүүд рүү нь хүртэл дайрч, гүтгэх явдал гарлаа. Дэлхий дахиныг хамарсан цар тахал Монгол Улсад бүртгэгдсэн, үүнтэй холбогдуулж олон нийтийн сэтгэл санаа тогтворгүй байгаа үед үндэслэлгүй, худал мэдээллийг зохион байгуулалттайгаар сошиалд тарааж байгаа хүмүүсийг хуулийн байгууллагад албан ёсоор хандаж шалгуулах болно" хэмээн мэдэгдэж байсан юм.