С.Баярыг Ё.Цогтзандан шүүнэ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 03 ・ 13

С.Баярыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж Монгол Улсын хууль хяналтын байгууллагаас шалгасан.

Түүнд холбогдох хэргийг НПГ-аас энэ сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Гэвч тодорхой шалтгааны улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д заасны дагуу дахин харьяалал тогтоолгохоор болсон тухай “Зууны мэдээ” сонин өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Цогт шийдвэрээ гаргасан байна. Тэрээр Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэргийг өмнө нь харьяалаад байсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр  шийдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Үүний дагуу Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэрэг дахин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжжээ. Уг хэргийг тус шүүхийн шүүгч Ё.Цогтзандан шүүхээр болж хавтаст хэрэгтэй танилцаж эхэлсэн байна.

Шүүгч Ё.Цогт­зандангийн хувьд анхан шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгчээр олон жил жил ажилласан. Мөн томоохон хэргүүдийг голтой шийддэг гэдгээрээ салбартаа болоод олонд танигдсан шүүгч юм.

 

 

Б.Дамдин-Очир

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 05/

    С БАЯР МОГОЛЧУУДЫГ Ч НЭГ САЙХАН МАЛЛААД СУРЦАН БСДАА ШҮҮ

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 04/

    Томхон ажил хийж байсан хүмүүс шоронд оромтгой байх юм. Бусдад хал балгүй зүгээр шахуу байвал элдэв хэрэгт орооцолддогүй насыг барчихдаг. Зөв үү?

    Хариулах
  • иргэн / 2020 04 сар 04/

    Гэм хийгээгүй гэдгээ баримтаар нотол баримтаар нотолж чадахгүй бол хэргээ хүлээ гээд байдаг болсон. Баяр дээр ямар шүүгч таарах юм байгаа юм. Хэзээ хэрэг болно гэж элдэв баримт цуглуулж хадгалж байх вэ гэж болохгүй цаг иржээ. Баримт сайн бүрдүүлж биеэ бэлтгэж байх цаг болсон.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 04/

    ШҮҮГЧ яаж шийдэхийг л хүлээе дээ

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 03/

    Хариулах
  • zochin / 2020 04 сар 03/

    Neg l sonin bolood yvchlaa daa Ene sta maadgar bna daa

    Хариулах
  • иргэн / 2020 04 сар 03/

    шоу болоод дуусна МАН байхад Баяр ял авахгүй дээ

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 03/

    SETGUULCHID EE TA NART 4 DEHI ZASAGLALIIN ERHIIG OLGOSON. BI YNZ BURIIN TCOL MUU UG HELMEERGUI BNA. IL TODOOR ENE ERHEMIIG SHUUJ ZOV BURUUGIINH N DENSNII GERCH N BOLOOROI. ERH N TA NART BII SHUU.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 03/

    За, чадалтай хүнд хэргийг өгсөн нь сайн хэрэг. Шуналын дэв болсон хоосон толгойтнуудад зохих ялыг өгч зөв шийдээрэй...

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 03/

    сонирхолтой

    Хариулах
  • Shudarga yos / 2020 04 сар 03/

    Mongold shudarga yos togtoh ehlel ni boltugai!

    Хариулах
  • хөрш / 2020 04 сар 03/

    хэрэгтэй мэдээ 2 хөршиин нэр хүндтэй мэдээнээс үзвэл вирусыг дарахад цагаан идээ зэрлэг жимс куркума хятад ногоон цай сайн нь уханьд батлагдсан байна эдгээрт мэтилстанол агуулагддаг гэнэ

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 03/

    za hicheegeerei dee,mongold 1 shudraga es togtoh nuu? ugui ui?

    Хариулах