“Намайг нэр дэвшихээ болиосой гэж байгаа нь МАН, АН-ын бичээч нар, харин ард түмэн тэгж бодохгүй байгаа”

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 03 ・ 10

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ШИНЭ НАМЫГ ШУДАРГА ЁСНЫ ТӨЛӨӨ ТУУШТАЙ ТЭМЦЭЖ ЧАДАХ ХҮМҮҮС ГЭЖ ХАРСАН УЧРААС ЭВССЭН-

-“ШИНЭ” нам, “Үнэн ба зөв” нам, “БНН” тэргүүтэй 11 нам нийлээд “ШИНЭ” эвсэл байгуулчихлаа. Та чухам яагаад тэдэнтэй эвсэх болов. Гайхаж байгаа хүн цөөнгүй байгаа нь анзаарагдлаа.

-“ШИНЭ” намыг шударга ёсны төлөө тууштай явж чадах хүмүүсийн нэгдэл гэж харсан. Иймээс эвссэн гэж ойлгож болно. Харин МАН ямар ч намтай эвсдэггүй, АН нэг удаа эвсэл байгуулаад авлига, албан тушаалаас болоод салцгаасан. Н.Энхбаярын намтай эвсэх хэцүү. Дэндүү хуучинсаг, хоцрогдсон хүмүүстэй шинэ юмны төлөө яаж хамтрах вэ дээ.

-МАХН үнэгүй байр амласан, түүний араас МАН нийгмийн даатгал төлдөг хүн бүрт байр амлалаа, АН гурван сая төгрөгийн цалин амлачихлаа. Танай эвслийн мөрийн хөтөлбөрт иймэрхүү амлалтын шинж чанартай зүйл тусгагдсан уу. Танай намын мөрийн хөтөлбөрийн онцлог?

-МАН, АН, МАХН-ын нөхөд мөрийн хөтөлбөрөө гаргасны дараа бид хамгийн сүүлд мөрийн хөтөлбөрөө гаргаж танилцуулна. Мөрийн хөтөлбөрийг санаатайгаар харлуулах, мушгин гуйвуулах ажлыг зохион байгуулалттайгаар хийгээд байгаа учир бид тэгж шийдсэн.

-Та миний асуултад хариулсангүй. Танай эвслийнхэн мөрийн хөтөлбөртөө иймэрхүү амлалтын шинж чанартай зүйл тусгасан уу?

-Сонгогчдыг хууран мэхэлж санал авах ажлыг бид хийдэггүй. Үүнийг МАН, АН, МАХН л хийж ирсэн. Хууран мэхлэх ажиллагаа хийсэн хүмүүстэй л хариуцлага ярих хэрэгтэй. Манай мөрийн хөтөлбөрт улс, эх орноо хэрхэн яаж эрс шинэчлэх вэ зэрэг асар олон зүйл тусгагдсан. Хамгийн гол нь амьдрал дээр бодит ажил болон хэрэгжих зүйлсийг мөрийн хөтөлбөртөө оруулсан. Айл өрх бүрийн хаалга, тооноор орох, иргэн бүрийн энгэрийн халаасанд орох хүн төвтэй хөтөлбөр гаргачихсан байгаа.  Шударга ёсон дээр тулгуурласан хүн төвтэй хөтөлбөрийг бид санал болгоно.  

 

Ж.БАТЗАНДАНГ ЭЛДЭВ ХУУЛЬ БУС ЮМАНД ОРОЛЦОЖ БАЙГААГҮЙГЭЭР НЬ ҮНЭЛЖ БАЙНА, ХАРИН А.ОТГОНБААТАР ТӨРД ХЭРЭГ БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨРТЭЙ ЗАЛУУ-

-Танай эвсэл 30 гэр бүл болон тэдний хамаатан садан тавьсан 30 тэрбум ам.долларын өрийг өөрсдөөр нь төлүүлэх арга хэмжээ авна гэж байгаа. Энэ амлалтандаа хүрэх барим, тавим тодорхой гаргалгаа бий юү?

-Яах вэ, судлах ёстой болох байх. 30 тэрбум дотор үнэ тогтворжуулсан, зам тавьсан, цахилгаан станцууд шинэчилсэн өрүүд гээд олон өр хамаарна. Үүнийг бүгдийг нь тэр 30 гэр бүлд тохож болохгүй байх л даа. Хооронд нь ялгаж салгаж байж л төлүүлнэ, өөр арга байхгүй. Хийгээгүй хэргийнх нь төлөө ял өгч болохгүй биз дээ. Үүнтэй л адилхан.

-“ШИНЭ” намын дарга Ж.Батзанданг сүүлийн үед олон нийт “попрогч” гэж хардаг, үнэлдэг болчих шиг. Та түүнийг яаж үнэлдэг вэ?

-ШИНЭ” намын дарга Ж.Батзандан улс төрд орж ирээд арав гаруй жил болчихлоо. Хөдөлгөөн байгуулахаас эхлээд маш их тэмцэж ирсэн. Өнөөдрийг хүртэл тэмцэж байна. Хоёрдугаарт, тэр элдэв эрүүгийн гэмт хэрэг, хууль бус юманд оролцож байсангүй. Үүгээр нь хүндэлж, үнэлж байгаа хэрэг л дээ.

-Тэгвэл “Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатарыг?

-А.Отгонбаатар бол одоо гарч ирж байгаа залуу үеийн нэг яах аргагүй мөн. Энэ залуу хэнд ямар муу зүйл хийчихсэн юм бэ. Чи залуу байна, хэн ч биш байна гээд доромжлоод байх ямар шаардлагатай юм бэ. Бид залуу халаагаа бэлтгэх ёстой шүү дээ, улс төрд дагуулж яваад. А.Отгонбаатар бол сайн залуу.

 

Үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bat / 2020 04 сар 04/

    Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожноо

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 03/

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 03/

    Лицензийн наймаа эхлүүлсэн хүн шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 03/

    AA ENE ERHEM SAIN MUUGIIN HOLIMOGLDOO. ELBEGDORJIIN HAJUUD BOL HUN.ANH UDAAGAA TURD ,IH HURALD GEVEL HUDLAA LDAA.ZUGEER L SAIN SUUDRIIN L HUN BVAL ZUGEERSHUU. ODOO MONGOLCHUUD MINI ZUIGEER L UNDUR BOLOVSROLTOI HEN CH BISH ZALUUCHUUDIIG L SONGOOCH DEE. TUGSSUN SURGUULI ORCHIN N TEDNII SETGEL OYUNIIG

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 03/

    Б,Жаргалсайханы Буян компани Японы Марубени корпорациас авсан зээлээ төлж чадахгүй олон улсын шүүхэд дуудагдаад байх үедээ Худалдаа үйлдвэрлэлийн сайд болсон. Сайд болсноос хойш энэ өрийн асуудал дарагдсан даа, Ийм л шударга хүн шүү

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 03/

    Za zailaaa tanai uyeiinhniig budiig ni mongoliin hamgiin archaagui hudalch hulgaich buhel buten hoyor oor niigem damjij amidraad uhaan suudaggui. Mongoliin hamgiin adgiin uye gej bichig naagaad muziid tabih tsag ni bolsoon.

    Хариулах
  • Unen teneg / 2020 04 сар 03/

    Ene biduuleg bolovsrolgui nohor odoo boliochee! Zaluu uye garch ireh heregtei! Ene eruu ovdog ni niilsen heruulch buduuleg ovoo boliosoi! Chamaig hen ch toohgui za yu?

    Хариулах
  • Анги хам / 2020 04 сар 03/

    Энэ өвгөн бүр зөнөж гүйцжээ! Энэ жил 66 нас зооглож бна даа, хөөрхий.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 03/

    ЧИ БАС Л ТӨРИЙН ХУЛГАЙЧ 76-С ДЭЭРДЭХГҮЙ

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 03/

    ЧИНИЙ ХЭРЭГ БАЙХГҮЙ ДЭЭ

    Хариулах