Мөрийн хөтөлбөрөө ч гаргаж чадахгүй намууд Монголыг удирдаж байна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 08 ・ 5

УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгуулийн жилийн гуравдугаар сарын 25-ны дотор нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлж, хянуулах тухай заасан байдаг.

Энэ дагуу нийт 15 нам, дөрвөн эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлээд байв. ҮАГ-аас дээрх 19 мөрийн хөтөлбөрийг хянаад дөрвөн эвсэл, найман намын нийт 12 мөрийн хөтөлбөрт тав хоногийн дотор зөрчлийг арилгах дүгнэлтийг хүргүүллээ. 

Энэ дунд эрх баригч МАН, сөрөг хүчин АН-ын мөрийн хөтөлбөрүүд биелэх боломжгүй хэмээн буцаагдсан нь анхаарал татаж байна.  Уг нь тэд монгол төрийн тогтолцоо, нийгмийн хөгжил, эдийн засгийн төлөв гээд бүхий л бодлогыг гартаа барьж байна.  АН-ынхан ч өмнө нь олонхи болж,одоогийн парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа. Тэд монголд юу хэрэгжих боломжтой, аль нь боломжгүй гэдгийг мэдэх л учиртай.  Гэтэл 2020 оны УИХ-ын сонгуулийн ердөө эхний даваа буюу мөрийн хөтөлбөрийн дүгнэлт дээр л  эрх баригчид уначихлаа.  Худал хуурмаг болох эхнээсээ л харагдаж эхлээд байна. 

МАН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажилласан байдаг.  Тэрээр намын мөрийн хөтөлбөрөө өнгөрсөн сарын 25-нд өөрийн биеэр ҮАГ-т хүлээлгэн өгсөн.  Ингэхдээ "Бид монгол уламжлалаа бодолцож, морин цагт мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад хүргүүлж байна.Манай намын мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жилийг хэрхэн авч үзэж байгаа, тэр дундаа дундаж орлоготой иргэдийн тоог хэрхэн нэмэгдүүлэх, хүний хөгжлийг хэрхэн баталгаажуулах, эдийн засгийг хэрхэн тэлэх вэ гэдэг дээр мөрийн хөтөлбөрийн зонхилох заалтууд орсон. Тухайлбал ажилтай иргэн бүрийг орон сууцанд оруулах асуудал багтсан гэдгийг онцолсон байдаг.

Харин АН-ын мөрийн хөтөлбөрийг УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга З.Нарантуяа, дэд дарга Р.Амаржаргал тэргүүтэй гишүүд ҮАГ-т хүргүүлсэн юм.   УИХ-ын гишүүн З.Нарантуяа “АН-ын мөрийн хөтөлбөр “Монгол өрх, хөгжлийн бодлого” нэртэй. Бид бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Монгол хүний дундаж цалинг гурван саяд хүргэнэ" гэсэн байдаг.  Тэгвэл  мэргэжлийн байгууллагаас тэдний мөрийн хөтөлбөрийг мөрөөдлийн хөтөлбөр болохыг дүгнэж буцаалаа. Эрх баригч намууд гэхэд мөрийн хөтөлбөрөө мэргэжлийн хэмжээнд ч бичиж дэвшүүлж чадахгүй  ичмээр л хэрэг боллоо.  Тэдний мөрийн хөтөлбөр л гологдохоор бусад нь яах вэ. Мөрийн хөтөлбөрөө ч гаргаж чадахгүй намууд Монголыг удирдаж байна.

Эх сурвалж:www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • bat / 2020 04 сар 09/

    Төрд гарч монголыг удирдахгээгүй идэх гэсэн юм идэхэд чадна л даа та буруу ойлгоод байна

    Хариулах
  • bat / 2020 04 сар 09/

    Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожноо

    Хариулах
  • сда / 2020 04 сар 08/

    Ууж идэж унгаж баахаас өөр эрдэм чадалгүй ховдог гахайнууд цугласан юм чинь арга байж уу.

    Хариулах
  • Zojin / 2020 04 сар 08/

    Yagaad ulaan tsagaandaa garaad mongonii songuul hiih gej bhad AN tatan buulgahgui bgaa yum ve ene tgd zugeeruu te

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 08/

    МАН,МАХН, АН зэрэг хоосон амлалт өгч байгаа намуудыг сонгуульд оролцуулахгүй хасах нь зүйтэй.

    Хариулах