ХЭДС-гийн хурал нэг ч удаа болоогүй атал 3.9 тэрбумын санхүүжилт олгожээ

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 08 ・ 1

Хөдөлмөр, нийгмийн хамгаалал (ХНХ)-ын сайдаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй зэрэгцээд түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг “ангийн” нөхөд нь хэлэлцсэн билээ.

Түүнийг албан тушаалаа өгснөөс хойш холбогдсон эрүүгийн хэргийг нь хэн ч тоохоо больсон нь магадгүй зөвхөн суудлыг нь авах гэсэн хэн нэгний санаархал байв уу гэлтэй. Нэг хэсэг нь түүнийг УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд даргаар ажиллаж байсан Г.Батхүү агсны үхэлд буруутай хэмээн үзсэн. Шалгалтын явцад түүнийг худал мэдүүлэг өгч, мөрдөн байцаалтад саад учруулсан хэмээн талийгаачийн амиа алдсан шалтгааныг шалгаж буй мөрдөн байцаагч яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн байдаг. Үүн дээр нэмээд ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан хэрэгт яллагдагчаар тооцоод буй билээ. Эдгээр хэрэгт нь холбогдуулж улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал УИХ-ын даргад хүргүүлснийг уншигчид санаж буй нь лавтай.

Өдгөө Н.Номтойбаяр болон яллагдагчаар татагдсан бусад холбогдогчийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсэг шалгаж, мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж буй юм. Удахгүй яллах дүгнэлт үйлдүүлэх саналаа илэрхийлж, НПГ-ын хяналтад хүргүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлснээс хойш сураг алдрах шахаад буй энэ хэргийн явцын талаар эх сурвалжуудаас мэдээлэл тодруулснаа хүргэе. Уг нь энэ хэргийг өнгөрсөн өвөл шүүхэд шилжүүлэх саналтай НПГ-т хүргүүлж байсан ч нэмэлт ажиллагаа хийлгэхээр ажлын хэсэгт буцаасан билээ.

САЙДЫН ТУШААЛЫГ ГАЗРЫН ДАРГА НАР НЬ БУРУУГААР АШИГЛАВ УУ

Н.Номтойбаярыг ХНХ-ын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан гэж яллагдагчаар тооцоод буй. Тодруулбал, тус зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа 2017 оны гуравдугаар сарын 21-нд 03 дугаартай тогтоол гаргаж, орон нутаг, нийслэлийн онцлог, хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот нэгж төслийн төсөвт өртгийг 200 сая төгрөгт багтаан, нээлттэй зарлах удирдамж баталж, түүнийхээ дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваад үүрэг болгон, төсөл сонгон шалгаруулж, санхүүжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавихыг тушаасан аж.

Энэ тушаалынх нь дагуу ХХҮЕГ-ын дарга нь А/88 дугаар тушаал гарган төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулжээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: