Н.Учралын зөвлөхөөр Н.Мөнхбаясгалан, Х.Хатанбаатар нар томилогджээ

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2020 04 сар 10 ・ 3

   Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын холбооны 23 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Монгол Ардын намын дэргэдэх дөрвөн ТББ-ын хамгийн олон гишүүнчлэлтэй энэ байгууллагын Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учрал өнгөрсөн жилээс сонгогдон ажиллаж байгаа. Тэрээр холбооныхоо 23 жилийн ойг тохиолдуулан "НАМЗХ-ын  түүх бол Монголын үе үеийн залуусын хамтдаа оролцсон, хамтдаа хөгжсөн, хамтдаа бичилцсэн, хамтдаа бүтээлцсэн түүх юм" хэмээн үе үеийн гишүүд, дэмжигчиддээ хандан мэндчилгээ дэвшүүлсэн.

   Тэгвэл НАМЗХ-ны Ерөнхийлөгч шинэ зөвлөхүүдээ батламжлан ажилд нь оруулжээ. Тодруулбал Монголын Оюун ухааны академийн захирал, олон улсын шүүгч, ой тогтоолтын мастер, НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатар, Монголын Авто замчин залуучуудын холбоо ТББ-ын тэргүүн, "Шинэ Завхан" төслийн санаачлагч, инженжер Н.Мөнхбаясгаланг томилсон байна. Ийнхүү монголын мянга мянган залуучуудын эв нэгдлийн илэрхийлэл болсон НАМЗХ-ны Ерөнхийлөгч, салбартаа манлайлагч, мэдлэг боловсролтой, ур чадвартай залуучуудаар зөвлөхүүдийн бүрэлдэхүүнээ тэлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Сэлэнгэ / 2020 04 сар 11/

    Цүнх баригчдыг бэлтгэх курс дамжаа

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 11/

    Дэлхийн хаана ч өөр улс төрийн намын дэргэд ийм байгууллага байдаггүй, энэ бол луйварч, хулгайч нар залгамжлагчаа бэлтгэж байгаа л нэг ов мэх, хуулиар хориглох ёстой

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 11/

    Зочин: Улс төрийн намуудын дэргэд элдэв байгууллага байгуулж иргэдийн талцлыг гааруулж байдгийг таслан зогсоомоор юм.

    Хариулах