С.Эрдэнийг УИХ-ын сонгууль эхэлмэгц яллагдагчаар татаж, албадан саатуулах уу?

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 04 сар 14 ・ 9

 

 
Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын дарга асан, АН-ын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ц.Уртнасан, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын Санхүү, бүртгэлийн Газрын дарга асан, АН-ын хэлтсийн дарга Ч.Чулуунчимэг нарт Нийгмийн Даатгалын Ерөнхий Газрын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн Даатгалын санд буцаан төвлөрүүлэлгүй “Капитал” банкинд давуу байдал олгож, уг сангийн хөрөнгөнөөс шамшигдуулсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй билээ.
Уг хэрэгт мөн Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Сайд асан, УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг шалгаж буй бөгөөд яллагдагчаар тооцон шалгах үндэслэлтэй гэж үзэж буйгаа АТГ-аас Нийслэлийн Прокурорын Газарт хоёр удаа хүргүүлсэн ч шийдэгдээгүй байгаа билээ.
Уг хүсэлтийг Нийслэлийн Прокурорын Газар хянаж, эцсийн шийдвэрээ гаргах учиртай ч тодорхой бус шалтгаанаар бараг хоёр сар орчим ямар нэг шийдвэр гаргаагүй юм.
 
 
 
Тэгвэл эх сурвалжуудын өгүүлж буйгаар Нийслэлийн Прокурорын Газар уг хүсэлтийг хянан үзэж, тодорхой шийдвэр гаргах нь ердөө л цаг хугацааны асуудал болсон аж.

 

 
 
Тодруулбал УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа эхэлмэгц УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнийг яллагдагчаар татан, албадан саатуулах магадлал өндөр болжээ.
 
Иймээс ч АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УИХ-ын сонгуулийг хойшлуулах Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын саналыг дэмжихгүй байгаа төдийгүй тэр бүү хэл УИХ-ын 2020 оны сонгуульд өөрийнх нь удирдсан АН ялах эсэх нь ч нэг их чухал биш, өөрөө УИХ-д улиран сонгогдож, "халдашгүй бүрэн эрх"-ээ хадгалж үлдэх нь л нэн тулгамдсан асуудал болсон нөхцөл байдалд оржээ.
 
Хэрэв УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр С.Эрдэнийг яллагдагчаар татан, албадан саатуулбал АН удирдлагын хямралд орохын сацуу намаас нь нэр дэвшигчдийн рейтингт ч сөргөөр нөлөөлөх үр дагавартай билээ.
 
Э.Мягмар
 
www.SONIN.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Antoniofwy / 2021 05 сар 28/

    Приветствую Вас господа!
    Предлагаем Вашему вниманию высококачественные профессиональные плёнки. Наша организация работает 15 лет на рынке этой продукции в Беларуси. Бизнес-центры, магазины, офисы, частные и жилые дома — за время своего существования на строительном рынке Беларуси компания «Защи

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 14/

    Энэ хүн байх ёстой газартаа морилох цаг нь болсон.

    Хариулах
  • Хүзүүгүй хүн + С.Эрдэнэ / 2020 04 сар 14/

    100 000 000 + 400 000 000 =500 000 000₮ энэ тоо юм хэлж байна уу, 200 хүнээс ш дээ. 100 000 000 000 гэсэн 12 оронтой тоо болж байна, өөрөөр хэлбэл 100 тэрбум юм уу даа, чадаж байгаа юманд арга алга даа.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 14/

    Aluurchin elbegdorjiin bogsiig doloogch aluurchin erdene shorondoo zalrah tsag irsen

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 14/

    АН дарга Эрдэнэ одоо суух болсоон их юм бий шүү би олон жил хамт ажиллаж байсан их ч зүйл мэднэ шаадлагатай бол хэлнэ

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 14/

    МАН-ынхан хийх гэж байгаа юмаа

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 14/

    МАН-ынхан хийх гэж байгаа юмаа

    Хариулах
  • Irgen / 2020 04 сар 14/

    Erdeniig hurdhan zailuulj turiin nereer hiisen luivriig ne ilchleh heregtei.turd shurgalsan hulgaich odoo il garah bolsoon

    Хариулах
  • Банхар / 2020 04 сар 14/

    Хэрэв хорих юм бол өөрийн намых нь хүний хийсэн ажил болно. Дайсан хажууд байдаг

    Хариулах