Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 04 сар 16
・ 2

ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг энэ сарын 03-ны өдөр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын даргад өгсөн юм. Тэгвэл түүний хүсэлтийг өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түүнийг УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, дэмжлээ.
Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Б.Батзоригийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Тэрбээр ЖДҮ-ийн хэрэгт холбогдож, шүүх хурал болж байсан. Энэ үеэр хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх хүсэлтийг шүүх хангаж хэргийн оролцогчдыг гэм буруутай гэж үзэн , хорихгүйгээр торгох ял оноогоод өнгөрсөн билээ. Үүнийг прокуророос эсэргүүцсэн байдаг.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүх хуралдааныг 2020-04-22-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлууж, Б.Батзоригт өмнө шүүхээс авсан хилийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн билээ.
Хэргийг эргэн сануулахад, Б.Батзоригийг өөрийн хамаарал бүхий компанид гурван тэрбум төгрөгийн зээл авч, 8.6 тэрбум төгрөг бусдад хууль бусаар олгосон гэм буруутайг тогтоосон байна. Энэ дагуу Нийслэлийн прокурорын газраас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны зэрэгцээ хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгох шийдвэр гарган бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан гэж Б.Батзоригт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлээр яллах дүгнэлт үйлдээд байгаа. Хэрвээ шүүхээс 22.1.3-т заасан “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил жил хүртэл хугацаагаар хасаж 10-40 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байгаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.