“Ц.Элбэгдоржтой адилхан хүзүүгүй гэдгээр минь намайг гадуурхаж, улстөрөөс хөөж байна”

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 17 ・ 4

“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН ӨВДСӨН БОЛ АЖЛАА ӨГЧ БАЙЖ ГАДААДАД ЭМЧЛҮҮЛНЭ ЗЭРГИЙГ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ ТУСГАСАН БАЙСАН-

-Сонгууль дөхлөө. Намууд бужигнаад эхэлж. Танай намаар сонгуулийн бэлтгэл ажлын сонин сайхан юу байна даа?

-Манай нам сонгууль дөхөөд ирэхээр идэвхждэг нам биш. 2017 онд намаа байгуулж, түүнээс хойш тасралтгүй нэвтрүүлэг лайв идэвхтэй хийсэн. Тогтмол нэг хурдаар урагшилсаар өнөөдрийг хүрлээ.

-Том намууд Үндэсний аудитын газрын дүгнэлтэд бүдэрсэн. Танай намын мөрийн хөтөлбөр бас бүдэрчихэв үү. Ямар дүгнэлт гарсан бэ?

ҮАГ-ын дүгнэлтэд бүдэрсэн заалт манайд бий. Хөгжил ярьсан нам болгон унасан. Ерөөсөө хөгжил ярьж болохгүй юм билээ. Тэрний оронд эрх барьж, амласан мөрийн хөтөлбөрийнхөө 70, 80 хувийг биелүүлээгүй бол дахин сонгуульд оруулдаггүй баймаар байна. Аудит мөрийн хөтөлбөрийг нь ингэж дүгнэдэг болчихвол улстөрийн намууд хариуцлагажих байх аа.

Гэтэл энэ улс орныг ингэж сайхан хөгжүүлнэ гэж хөгжил ярьсан болгоныг унагаад байвал яаж хөгжих юм бэ. Нэг ёсондоо хулгайчийг хориглох гээд хөгжлийг сааруулчихсан хууль баталчихаж. Тиймээс хөгжил ярьсан манай мөрийн хөтөлбөр унасан.

-МАХН, МАН, АН цалинг гурван сая, таван сая болгоно, үнэгүй байр өгнө гэх хэт “хөөстэй” мөрийн хөтөлбөр гаргаж ирээд бүдэрсэн байх. Танай мөрийн хөтөлбөрт амлалт хэр их туссан бэ?

-“Хөөстэй” зүйл байхгүй. Ард түмний хүсэж байгаа зүйл бий. Тухайлбал, банкны реформ хийнэ, зээлийн хүүг бууруулна, Монголын төрөөс хулгай хийсэн хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүдийг төрд ажиллуулахгүй, төрийн өндөр дээд албан тушаалтан өвдсөн бол ажлаа өгч байж гадаадад эмчлүүлнэ, үгүй бол эх орондоо эмчлүүлнэ гэх мэт зүйлүүд тусгагдсан байсан. Дэлхий нийт ярьдаг, мөрддөг зарчмуудыг тусгасан юм, уг нь .

үргэлжлэлийг эндээс 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 17/

    Гаршсан хулгайч нараа сольж шинийг гаргасан нь л дээр дээв Ядаж л хариуцлага тооцоход арай дөхөмтэй. Ээлж халаагүй идэгчдийг сольцгооё??????????????

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 17/

    ene lav Elbegdorj shig shizo-toi baagii bn,ard tumniig hoshgoruulj bgaad songogdchihno geed seruun zuudleed bgaa uim bhdaa,cham shig huzuugui huneer 30 jil togluulsan ard tumen chamaig songohgui l bolov uu? herev 10% sanal avbal chamd ter huseed bgaa mongiig chin ogie-ee

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 17/

    Хариулах
  • Би / 2020 04 сар 17/

    Шинэковуудыг дагаад амаараа шороо үмхэнэ. Бодоод үз дээ, шинэковууд бас л ууна, иднэ, хууччуудын түвшинд очтол өөрсдийгөө "ТӨВХНҮҮЛНЭ". БАС Л ТАТВАРИЙН МӨНГӨ ШҮҮ ДЭЭ, ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ТА БИДНИЙ МӨНГӨ. Ийм болохоор нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй. Харин нь ч улс төрд хөлөө ол

    Хариулах