Баярлуулан гомдоодог Засгийн газар байж болохгүй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 04 сар 17 ・ 8

Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед  Монгол Улсын Засгийн газар холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байгаа.   Гэхдээ Засгийн газар, УОК, ЭМЯ, Сангийн яам гээд холбогдох байгууллагууд онцгой нөхцөлд “нэг цонх”-оор ажиллаж чадахгүй байна.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдэл хийдэг, түүний маргааш дахин нэг сайд нь гараад өөр зүйл ярьдаг.  Холбогдох газар хэлтэс дээр очихоор зарим асуудал бүүр юу ч биш болж байна.  Улс төрийн хэллэгээр бол Засгийн газрын поп мэдэгдлүүд хэтэрлээ. Үүнээс болж иргэд нийгмийн асуудлаа шийдэж чадахгүй, хүлээлт үүсгэж, асуултын тэмдэгтэйгээр, төрийн байгууллага, банкны хаалга татах болов.  Гэсэн ч тэндээс хүссэн хариултаа авч чадахгүй байна.  Хамгийн энгийн жишээ гэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх  өнгөрсөн гуравдугаар сарын 27-нд эдийн засгийн хүрээнд авах арга хэмжээнүүдээ зарлаж мэдэгдэл хийсэн.  НДШ-ийг чөлөөлөх, хувийн хэвшлийн ажилчдад сар бүр 200 мянган төгрөг олгох, ноолуурын үнийг 100 мянган төгрөгт барих гээд их л сүржин мэдэгдсэн.  Үүний дараа түүний хувь улстөрчийн рейтенг ч өссөн байх.  Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чихэр шиг үгс хэрэгжихгүй байсаар хайлж дууслаа. Өнөөдөр дөрөвдүгээр сарын 17.

 

 

Ерөнхий  сайдын мэдэгдлээс хойш нэг сар орчмын хугацаа өнгөрөөд байна. Зүй нь бол аливаа улсын гүйцэтгэх засаглалын тэргүүн бүх зүйл тодорхой болсны дараа ард түмэндээ хандаж мэдэгдэл хийх ёстой. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх тооцоо судалгаагүй,  хөрөнгийн эх үүсвэргүй, парламентаасаа ч зөвшөөрөл авалгүйгээр гэнэт нэг өдөр гарч ирээд л поп мэдэгдлээ хийчихсэн байдаг. 

 

 

Ерөнхий сайдын мэдэгдлийн араас парламент хуулиа баталж, төрийн байгууллагууд одоо дүрэм журам батлахаар ажиллаж байх жишээтэй.  Ийнхүү “Ковид-19” дэлхий нийтэд тархсан онцгой нөхцөл Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр, маргааш хэрхэн өрнөж байгааг “Timeline” булангаараа онцолж байна.

 

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Ариунаа / 2020 05 сар 11/

    Маш хүнд хэцүү үед гайхалтай ажиллаж байгаад нь баяр хүргье

    Хариулах
  • bold / 2020 05 сар 11/

    mash sain ajillaj baigaa shuu yostoi muulah yum baihgui huuhdiin mungu 100 k bol bodit demjleg

    Хариулах
  • МАН-ын махан толгойт маанагууд / 2020 04 сар 18/

    Ажил хийсэн дүр эсгэж байгаа МАН-ын өмхий хулгайч авлигачид.Үхэж далдарвал таарна.

    Хариулах
  • bat / 2020 04 сар 18/

    ТАЙЛБАР: Санаа зоволтгүй. Нийт аж ахуй нэгжүүдийн 99.99% нь НДШ төлөхгүй. Ажилчид цалингаа бүтнээр нь авна. Сангийн яамны судалгаагаар 108.8 мянган компаниас 99.99% нь үйл ажиллагаа нь доголдсон гэж үзсэн байна. Орлого нь “1” төгрөгөөр буурсан л бол “ДОГОЛДСОН” гэж үзнэ. Үлдсэн 0.01% нь орлого нь өс

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 17/

    юугаач мэдэхгүй ерөнхий сайд сүржигнэж хэдэн юм хэлэх юм.хэлсэн зүйл нь хэрэгжихгүй ААН-дийн орлогыг яаж тооцох юм. Татварын шинэ хуулиар ААН-үүд 2-р улиралд тайлангаа гаргана. тэгэхлээр орлого 50% буурсныг яаж тооцох юм вэ? амьдралтай юм яриач. НДШ-ээ төлж байгаа бүх ААН-үүдэд 200,0-аа олгооч ээ

    Хариулах
  • Пэрэнлэй / 2020 04 сар 17/

    Өдөр болгон сүржин мэдээлэл хийгээд л хариуцлага алдсан хүмүүс арга хэмжээ авна гэсээр байгаад сонгуультай золгох нь байна.Популист Ер. сайдын үгэнд итгэх арга алга......хурдан сонгуулиар бүгдийг нь сольж арга хэмжээ авах л арга байна

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 17/

    Хариулах
  • худал амлагч / 2020 04 сар 17/

    монголын түүхэн дэх хамгиин сул дорой супер популист ерөнхии сайд суданд доншуучлана загдаад очино ганбаатартай бэлэг тараана

    Хариулах