Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 04 сар 22
・ 10
Хэнтий аймагт ажиллаж буй Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Даваа гарагийн орой МҮОНТВ-ийн мэдээллийн хөтөлбөрөөр ярихдаа Монгол Улсад 400 сая жуулчин ирэх боломж байгаа талаар ярьсан нь олон нийтийн сүлжээнд анхаарал татаад байна.

Түүний хэлсэн үгийг сийрүүлбэл “Холбогдсон дэд бүтцийн цикль дунд үндсэндээ бидний тооцож байгаагаар 400 орчим САЯ жуулчин ирэх хүчин чадал байна гэж үзэж байгаа. Монгол туургатантай холбоотой буриад зон, бусад халимаг, тува зэрэг... Мөн худалдааны том, зүүн бүсийн ийм, Улаанбаатар хоттой холбогдох том төслийн гүүр нь энд харагдаж байна гэсэн үг” хэмээн ярьсан юм.
Өөрөөр хэлбэл, Хэнтий аймгийн Чингис Хот, Дадал сумыг 200 км замаар холбож, шинэ гүүртэй болсноор ийм боломж үүснэ хэмээн түүний баг тооцоолсон аж.
Засгийн газрыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтны хэлсэн энэ үг бодит байдалд хэрэгжих боломжтой эсэхийг FACKT CHECK СҮЛЖЭЭ-ний сэтгүүлчид нягталлаа.
400 сая жуулчин хүлээн авна гэдэг нь манай улс жилийн 365 хоногийн хугацаанд өдөр бүр 1 сая 95 мянган хүнийг тасралтгүй хүлээн авна гэсэн үг.
Тэгвэл Монгол Улс 2019 онд 570,262 буюу хамгийн олон жуулчин хүлээн авсан. Тэдний
- 49.3% нь Буянт Ухаа
- 9.3% нь Алтанбулаг
- 5.3% нь Замын-Үүдийн төмөр замаар
- 10.6% нь Замын үдийн авто замаар
- 4% нь Сүхбаатарын боомтоор нэвтэрсэн гэдгийг Үндэсний статистикийн хороо гаргасан байна.
2020 онд ашиглалтад орох хүлээлттэй байгаа Хөшигийн хөндийн шинэ онгоцны буудал нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай бөгөөд цагт 1,500 зорчигч хүлээн авах боломжтой. Хамгийн дээд хүчин чадлаараа ажиллахад хоногт 36,000 хүн хүлээн авч чадна гэсэн үг.
Үргэлжлэлийг эндээс уншина уу
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.