Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 04 сар 23
・ 4

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг шүүх хурал өнөөдөр өглөө Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн билээ. Харин шүүх хурлыг хойшлуулж, М.Энхсайханыг 30 хоног цагдан хорихоор боллоо.
Эл хэргийг эргэн ануулахад, Нийслэлийн прокурорын газраас М.Энхсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг зарлан, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн байдаг.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.