Н.Алтанхуяг:АН-ын толгой нь болохоо байчихсан тэрнээс мундаг нам ш дээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 04 сар 24 ・ 10

Н.Алтанхуяг бие даан нэр дэвшихээр болжээ. Өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвших хүсэлтээ өглөө. Тэрбээр АН-аас намайг хассан гээд олон нийтэд мэдээлсэн. Тэгэхдээ надад мэдээлээгүй бичгээр өгөхийг шаардахад өнөөдрийг хүртэл ирүүлсэнгүй. Тэгээд би бие дааж нэр дэвшихээр боллоо. Мөрийн хөтөлбөрөө эртнээс төлөвлөж боловсруулаагүй ээ. Улс орныхоо цаашдын хувь заяанд хийх зайлшгүй ажил гээд гурван зүйлийг томьёолж гаргаад, яриад байгааг ард түмэн мэднэ. Түүнийг л мөрийн хөтөлбөртөө тусгалаа.

-Шударга бусын хонгилыг цааш нь заавал нураах ёстой юм. Ингэхэд би оролцоно.

-Газрын доорх баялагыг цөөнхи нь аваад иргэд ядуурчихаад байна.

-Дундаж давхаргыг босгох хэрэгтэй. Босгохдоо би оролцоё. Монголчуудын дийлэнх нь дундаж орлоготой болж байж ижил төвшинд очно шүү дээ.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулаад 11-11 төв дээр иргэдээсээ санал хүсэлтийг нь аваад олон ажил хийсэн. Гэтэл нөгөөдүүлд нь таалагдаагүй болохоор унагаачихсан. 2012 оны Шинэчлэлийн засгийн газрын мөрийн хөтөлбөрт монголчууд бүгд эх орондоо сайхан амьдрах байсан. Гэтэл одоо юун сайхан амьдрах байхав болсон. Олон жил иргэд намуудад их итгэл хүлээлгэж явлаа. Харин намыг дээрэмдээд авчихвал Засгийг авчих юм байна гээд намын утга учрыг алдагдуулсан. Би дотор нь явж байсан болохоор санаагаар их унах юм байна. Анхандаа сайхан явж байгаад 10, таван төгрөг хараад эвдрээд унадаг юм байна даа. Тэгэхээр олон хүн бие дааж нэр дэвшээд гараад ирвэл аль нэг намыг харж, горьдохгүйгээр эвлэлдэн нэгдээд ажлыг хийх боломжтой гэж харж, дэвшлээ. Одоо түүхий сонгууль болох гээд байх шиг. Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжихгүй сонгуулиа л хийнэ гээд гүрийчихлээ гэж би харж байна. АН-ын толгой нь болохоо байчихсан болохоос юмыг хийж чаддаг мундаг нам ш дээ. Ер нь АН-аа муулах юм байхгүй хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 27/

    дэмжиж байна...

    Хариулах
  • о / 2020 04 сар 27/

    Сонгож яадаг юм Бас л өс хонзон авах гэж л улайраад л Энэ ИХ хурлын суудлыг4 жил амсаж үзсэн бүх хүн эргэж гарах гэж улайрах юм Их л ашигтай байх гээд байга юм,Ард түмнийхээ төлөө юу хийсэн болоод улайраад бгаа юм бэ.Баахан л яриадаг хэрэгжихгүй.хэрэгжүүлээгүй юм,Өөрт н маш ашигтай бнаа Би ахиж сонг

  • Зочин / 2020 04 сар 26/

    би МАН-ын хүн ч гэсэн Алтанхуяг хүрээд ирвэл сонгоно шүү. Юм хийх гэсэн бодолтой, ноён нуруутай улс төрчидтэй, нуруунаас хутга шаах улс төрчидтэй ч учраа олж чадах хат суусан хүн

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 25/

    АН энэ удаагийн сонгуульд ялахгүй. Алтанхуяг зөв замыг сонгосон бна. Сонгогчид дэмжих нь мэдээж. Эрдэнэ энэ намаар тоглосон. АН-ын харалган гишүүдийн буруу сонголт намаа алчихлаа. Элбэгдорж, Эрдэнэ нараас хурдхан салах хэрэгтэй.

    Хариулах
  • Unshigch / 2020 04 сар 24/

    Aluurchin elbegdorj erdenet yildveriig huvidaa avah, gadaad ezdiinhee hamt zu tom tom tolgoi orduudiig huvidaa avah ajlaa saihanbileg taigan bandiaraa hiilgeheer altanhyigiig unagasan
    Taigan bandi saihanbileg aluurchin elbegdorjdoo mori nohoi iljig met ynencheer zytgej aluurchin elbegdorjid byh

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 24/

    маш их ажил хийсэн эхлүүлсэн ерөнхий сайд байлаа амжилт

    Хариулах
  • Zorigt / 2020 04 сар 24/

    Tun zov. Ard olon demjinee.

    Хариулах