З.Энхболдыг их улс төрд оруулсан хүн нь М.Энхсайхан

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 27 ・ 10

Нийслэлийн Прокурорын Газраас Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, улмаар  цагдан хориод буй билээ.

Үүнтэй зэрэгцэн нийгэмд маш олон төрлийн яриа талцал бий болоод байна. Ардчилсан Нам ч мэдэгдэл гарган :  "Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэний төлөө Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханыг баривчилж, хорьсон нь улстөрийн зорилготой, жигшүүрт үйлдэл гэж үзэж байна." хэмээсэн юм.

 

Гэвч хачирхалтай нь М.Энхсайханд эрүүгийн хэрэг үүсгэхтэй зэрэгцэн л дуугарч хэвлэлд ярилцлага өгөн, баяр хөөртэйгээр бараг яллах дүгнэлт шахуу дүгнэлт хийдэг ганцхан эрхэм байсан нь АН-ын даргын ахлах зөвлөх Зандаахүүгийн Энхболд байв.

 

Тэрээр энэ тухай: "М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг гурав хүмүүсийн толгой эргүүлэхээ одоо болих хэрэгтэй. Маш ойлгомжтой юм шүү дээ. Ж.Оджаргал гэдэг найздаа, Хятадын Шиньхуа гэдэг компанид үнэ төлбөргүйгээр, монголчуудыг 200 жил тэжээх уурхайг үнэгүй өгөх гэж байгаад баригдсан улс. Үнэгүй өгөөгүй учраас өнөөдөр бид төмөр зам тавьж байна, үнэгүй өгөөгүй учраас иргэн бүр өнөөдөр ногдол ашиг авч байна. Тэр дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт гээд байгаа нь ямар ч хэрэггүй байсныг дараачийн таван жилийн үр дүн баталж байна.", "Би өмнө нь 2015 онд УИХ-ын дарга байхдаа “Эрдэнэс Тавантолгой”-г 100 жилээр 100 хувь үнэгүй зарах гэж байсан Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нарын бүлэглэлийн хуйвалдааныг зогсоож байсан.", "2015 онд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Шадар сайд асан М.Энхсайхан нар “Эрдэнэс Тавантолгой”-г найзууддаа зуун жилээр үнэгүй өгөх гэж оролдсон. Найзууд гэдэг нь “Шинхуа” компани, МCS хоёр.", "М.Энхсайхан шиг өч төчнөөн хэрэгт орооцолдсон хүн яаж УИХ-ын сонгуульд нэр дэвших вэ дээ?" хэмээн өгүүлж байсан билээ.

Ерөөс аливаад хэт туйлшрамтгай, хонзогнуур байдлаар ханддаг гэгдэх З.Энхболд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг эртнээс элдвээр хэлэх болсон бөгөөд 2019 онд гэхэд л : "Ц.Элбэгдорж Баянхонгороос ирж амжаагүй байхад сонгуульд огт оролцоогүй М.Энхсайхан гэдэг хүнийг Ерөнхий сайдаар тавьсан нь буруу байсан" хэмээж байсан юм.

 

Гэтэл үнэн хэрэгтээ Зандаахүүгийн Энхболдыг улс төрд оруулсан хүн нь өнөөх М.Энхсайхан ажээ.

1996 онд М.Энхсайхан Ерөнхий сайд болмогцоо өмч хувьчлалыг удирдан явуулах нэн чухал үүрэг бүхий Төрийн Өмчийн Хорооны даргаар Зандаахүүгийн Энхболдыг томилсон байдаг юм байна.

 

Энэ үед З.Энхболд нь УИХ-ын 1996 оны сонгуульд огт оролцоогүй бөгөөд МСДН-ын гишүүн, "Интер" ХЭАА-ы захирлаар ажиллаж байжээ.

М.Энхсайханы энэ томилгоо З.Энхболдын амьдралыг ихээхэн өөрчилсөн гэж хэлж болно.

Учир нь энэ үед буюу өмч хувьчлалыг удирдан явуулах нэн чухал үүрэг бүхий Төрийн Өмчийн Хорооны даргаар ажиллаж байхдаа л З.Энхболд Монгол Улсын өнөөгийн Ерөнхийлөгч, тухайн үеийн "Женко" компаний эзэн Х.Баттулгатай ойр дотно болж нөхөрлөсөн байдаг аж.

 

Э.Мягмар

sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 27/

    Z.Enkhboldiig gutaah gej shees ni gooojihnee. Chadahgyi l dee.

    Хариулах
  • өыбөыйөйы / 2020 04 сар 27/

    Тэгээд З.Энхболд намайг улс төрд оруулсан гээд бузарр, булхайг нь нуун дарагдуулах ёстой юу??? Э.Мягмар бол яг МАН-ын гишүүн байхдаа таарсан нөхөр байна даа. Төрд ажиллаж байгаа тохиолдолд төр, ард түмнийхээ төлөө байх ёстой. Найз нөхөр, авгай хүүхэд, танил тал гэж ажлаа явуулдаггүй.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 27/

    сонирхолтой

    Хариулах
  • Ми Е И / 2020 04 сар 27/

    Үхсэний чинь эх орноо худалдах вэ? Бээжинхүүгийн эх орон Хятад улс мөншдээ.

    Хариулах
  • Ми Е И / 2020 04 сар 27/

    Баярцогт гэдэг луухаан хятадын монгол гээд гадаадад хулгайлсан мөнгөө мартаад байсан.Одоо вэйжинхүү Энхсайхан гэдэг хав нохой царайлсан хятад Монголыг хулгайлах гэж байна.Хятадын эрлийзүүд даврахаараа ингэдэг юм.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 27/

    М.Энхсайханыг сайн шалгах нь зүйтэй аюгүй бол хүзүүгүй Эбээ ард нь суграад үлдэх вы

    Хариулах
  • б / 2020 04 сар 27/

    Энэ булайнуудыг бүү сонгоорой.Энхсайхан улсаа худалдах гэж байсан тул ялаа үүрэх ёстой./Санаа муут яван хатна/ гэдэг юутай үнэн үг вэ...Новшыг сайн хорих хтэй.

    Хариулах
  • б / 2020 04 сар 27/

    Энэ булайнуудыг бүү сонгоорой.Энхсайхан улсаа худалдах гэж байсан тул ялаа үүрэх ёстой./Санаа муут яван хатна/ гэдэг юутай үнэн үг вэ...Новшыг сайн хорих хтэй.

    Хариулах
  • б / 2020 04 сар 27/

    Энэ булайнуудыг бүү сонгоорой.Энхсайхан улсаа худалдах гэж байсан тул ялаа үүрэх ёстой./Санаа муут яван хатна/ гэдэг юутай үнэн үг вэ...Новшыг сайн хорих хтэй.

    Хариулах
  • bat / 2020 04 сар 27/

    Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожно таньд өөр гарц байна уу эсвэл АН-МАН-МАН-АН гэсээр дуусах уу

    Хариулах